Футзалын лигийн АШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Футзалын лигийн АШТ боллоо

МХБХ-ноос зохион байгуулдаг Футзалын лигийн аварга шалгаруулах тэмцээн 2-р сарын 9-нөөс 3-р сарын 21-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд лигийн 9 баг өрсөлдсөн. Энэ жилийн лигийн аваргаар UBU FC баг 19 оноогоор тэргүүлсэн бол 13 оноогоор Selengepress удаалж, 12 оноогоор Континенталь баг хүрэл медалийн эзэд боллоо. Футзалын лиг 2015 тэмцээний аварга UBU FC ийнхүү 2 дахь удаагаа тэргүүлж хошой аварга боллоо.

Футзалын лигийн аварга тэмцээний шилдгүүд:

1. Шилдэг хаалгач М. Чанцал (UBU FC)
2. Шилдэг тэгш тоглогч Ч. Чинбат (Сэлэнгэпресс)
3. Шилдэг довтлогч Ислам Хамхоев. Нийт 36 гоолийн эзэн (Континенталь) нар тус тус тодорлоо
Тэмцээний шилдгүүдийн шагналыг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн М.Болд гардууллаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж