Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 18-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар 2018 он Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү өсөлттэй, дэвшилттэй жил байсныг онцлон тэмдэглэв. Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохыг дурдаад хоёр улсын хувьд томоохон бүтээн байгуулалтын жил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Элчин сайд Шин Хаймин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаагийн илрэл нь өнгөрсөн онд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтууд  харуулж байгааг хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал,  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол Улсад хийсэн айлчлалуудыг тэрбээр дурдсан юм. Харин 2019 онд Монгол Улсын “Тавантолгойн төсөл”, “Хятад-Монгол-Орос 3 улсын эдийн засгийн корридор”-ын бүтээн байгуулалтын ажлыг бодитой, үр ашигтай хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр орны уул уурхайн салбарын асуудлаар, ялангуяа нүүрсний экспорт, хилийн боомт, Тавантолгой төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрийн төслүүдэд ажил хэрэгч, үр ашигтай хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Элчин сайдын инээд үү ... 2019-01-19 103.57.92.166

ХЯТАДУУДЫН САНАА ЧИНЖҮҮ. Манай дэд сайд хятадад айлчлаад, Сайд нь элчинг нь хүлээж аваад л, ЗАНДАНШАТАР, элчинд л. ХЯТАДУУД МАНАЙ НҮҮРСИЙГ АВАХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? 42 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ ЗОРИЛТ БУДАА БОЛОХ ГЭЭД БАЙГАА БИШ ҮҮ? Манай хэвлэлийнхэн ТӨРИЙН ОРДОНД М.Энхболдыг огцруулахыг мэдээлээд хоёр сар боллоо. Одоо энэ мэт санаа зовоосон асуудлыг мэдээлмээр байна..ОРДОНЫ ХЭРҮҮЛЭЭР ЯМАР ХООЛ ХИЙХ БИШ.Баттулга, Хүрэлсүх хоёр популист алхам хийхгүй азнавал сайнсан. Элчин сайдын инээд үү ...

Зочин 2019-01-19 182.160.1.172

Яг үнэндээ ЗГ тэнэгтсэн. Тэнд ЗГХЭГ -ын Занданшатар юугаа хийж навсагнаж очно вэ? Тэгээд юм л бол цаана нь том мафи байна гэж эргүүтдэг. Цаана нь аймаар том мафи байна гэж ирээд л худлаа иргэдийн тархийг угаана, дараа нь өөрсдөө луйвардаж авдаг. Урд хөрштэйгээ аятайхан харьцах хэрэгтэй. Муугаа мэдэхгүй мангартах хэрэггүй.

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-01-19 103.57.92.166

БНХАУ-ын гадаад бодлого нэгдмэл, орон нутаг нь төвийнхөө удирдамжаар явдаг нь ойлгомжтой.Манай хувьд хятадтай харилцах асуудал сайнгүй байгаа нь нууц биш.Маш хянамгай, хашир хандмаар байхад тэгж чадахгүй байна. Занданшатар хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай компаны тусгай зөвшөөрлийг цэрэг, цагдаагийн хүчээр өөрөө биечлэн удирдаад хураалаа. Тэгсэн атлаа хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойн баяр хүргэж байх юм. Ийм өнгөц юм хэрэггүй. Манай нүүрсийг авахгүй байгаа юм биш үү?. .\n0 0

Зочин 2019-01-19 66.181.185.74

УУРХАЙ ДЭЭРЭМДЭЭД БАЙНА ДЭМИЙ ШҮҮ ГЭЭД СУМЬЯАД САНУУЛГА ӨГЧ ДЭЭ. ХЯТДУУД АЙХТАР ЮМ ДАА

ГӨХҮҮЛ АСА ТУШААЖ БАЙНА, ЭНКБОЛД ОЦГОР!!! 2019-01-19 175.38.95.65

Монгол ялна гээд жонкууруулав уу?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж