БСШУСЯ-аас дараах  аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

БСШУСЯ-аас дараах  аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

БСШУСЯ-аас дараах  аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр /2019.01.18/ найман аймгийн ерөнхий боловсролын /ЕБС/  сургуулийн сурагчдыг амралтыг сунгах тушаал гаргажээ.

Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт  ирүүлснийг хүлээн авсан байна.

Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм. Уг  тушаалд дурдсанаар аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн  хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын  21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохыг даалгажээ. 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж