Кофены ургамалд устах аюул нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Кофены ургамалд устах аюул нүүрлэжээ

Кофены ургамалд устах аюул нүүрлэжээ

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ган гачиг, янз бүрийн халдварт өвчин гэх мэт шалтгааны улмаас хүн төрөлхтний хамгийн тансаг ундаа болох кофены ургамлын 60 хувь нь устаж үгүй болох эрсдэлд ороод байгаа тухай эрдэмтэд анхааруулжээ. Дэлхий дээр нийт 124 төрлийн кофены ургамал байдгаас 75 нь ийн устах аюултай ургамлын тоонд орсон байна. Тэдгээрээс 13 нь маш аюултай байдалд, 40 нь устах аюултай, 22 нь ховордсон гэсэн ангилалд багтаж байгаа ажээ.

Дэлхийн хэмжээнд нэг өдөрт хоёр тэрбум аяга кофе хэрэглэгддэг бөгөөд Арабика болон Робуста гэсэн хоёр төрөл зүйлийн кофег л хэрэглэдэг. Арабика нь Этиоп, Өмнөд Судан улсад ургадаг ба нийт экспортын 60 хувийг эзэлдэг бол Робуста нь үлдсэн 40 хувийг эзэлдэг байна. Этиоп улс нь дэлхийн кофе үйлдвэрлэгч хамгийн том улс бөгөөд 15 сая хүн уг салбарт  ажилладаг ажээ.

Эх срувалж: NYPOST.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж