Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа | News.MN

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2019.01.18) Төрийн ордны В танхимд болов.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир ахалж, гишүүдээр нь  Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва нар  ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаныхан оролцлоо. Хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын сэдэв, дэг, хугацаа, оролцогчийн тоо, бүртгэл зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа.

Ерөнхий хяналтын сонсгол нь Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой юм.

Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргнн 2019-01-18 202.126.89.162

М.Энхболд даргыг хүчээр зайлуулах хууль батлагдлаа?! Харамсалтай нь бүх юм сайн сайхан болчихгүй нь мэдээж?! Харинч дордох байх?! Доорхи ноходын хуцаж байгаачлан М.Энхболд дарга тийм хүн бишээ?! Энэ төрд М.Энхболд дарга шиг тулхтай, төрийн мэргэжсэн төрийн хар хүн энэ төрд ховороо?! Удахгүй бүх зүйл ойлгомжтой болж овилгогүйтэж төрийн ажлыг завхруулагсад дэнслэгдэх цаг нь ирнээ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж