Увс аймгийн Улаангоом хотноо өнөөдөр “Хууль бус үйлдэл хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Монголын талаас ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Буянхүү, ХХЕГ-ын штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Хил хамгаалалтын газрын дарга, хурандаа Д.Мөнгөнжин нарын төлөөлөл ОХУ-ын талаас Тувагийн Дээд хурлын Аюулгүй байдал, хилийн асуудлаарх байнгын хорооны дарга Бартына Сады, ОХУ-ын Тувагийн БНУ-ын эдийн засгийн гадаад харилцааны агентлагийн дарга Ч.Оандар, ОХУ Кызылийн хэсгийн ХБЭТ хурандаа Фисечко нарын төлөөлөл оролцож байгаа юм байна. Зөвлөгөөнд оролцогчид Увсын иргэдийн аюулгүй байдал, хил дамнасан малын хулгайтай тэмцэх талаар хэлэлцэж буй юм.
М.СУРА