Австралийн дуучин Игги Азилия “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа нэгэн нууц дэлгэжээ. Тэрээр дөрвөн сарын өмнө хөх томруулах мэс засал хийлгэсэн аж. Өдгөө 24 настай Игги Азилия биеийн харьцаагаа тэнцвэртэй болгохын тулд хөх томруулах мэс засал хийлгэсэн гэнэ. Тэрээр өнгөрсөн хугацаанд жижиг цээжтэйгээсээ болж хувцас сонгоход бэрхшээл учирдаг байснаа тайлбарлажээ. Игги Азилия өмнө нь хувцасаа үргэлж захиалж хийлгэдэг байсан аж. Эх сурвалж: toofab.com
Б.АНХТУЯА