АНУ-ын алдарт жүжигчин, продюсер, хөлбөмбөгчин, бөх, буяны үйлстэн гээд тал бүрийн авъяас билэгтэй Дувэйн Жонсонг танихгүй хүн ховор биз ээ. Тэгвэл тэрбээр саяхан болсон өөрийн шинэ уран бүтээл болох “Rampage” киноныхоо нээлтийн үйл ажиллагааны дараа Степен Колбертын оройн ток шоунд орохдоо ирээдүйд улс төрд хүч үзэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа хуваалцжээ.
Колберт түүнээс сүүлийн үед улс төрд орж магадгүй, тэр дундаа ерөнхийлөгч болохыг хүсдэг гэсэн яриа гарсан талаар асуухад “Тийм ээ. Би энэ талаар бодож үзсэн. Америкийн ард түмэн намайг хайрлаж, хүндэлдэг. Энэ итгэлийг нь алдахгүй үргэлжлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ надад маш их мэдлэг туршлага хэрэгтэй. Магадгүй 2024, эсвэл бүр 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох юм ” хэмээн хариулжээ.
Өдгөө 47 настай жүжигчин улс төрд хөл тавьж магадгүй гэсэн яриа 2016 оноос яригдаж эхэлсэн бөгөөд түүний шүтэн бишрэгчид ч энэ асуудлыг маш эерэгээр хүлээн авч түүнийг дэмжихээ илэрхийлж байсан билээ.
Эх сурвалж:ALBAWABA
Холбоотой мэдээ