Ганцаараа аялахад зохимжгүй газрууд

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Ганцаараа аялахад зохимжгүй газрууд

Ганцаараа аялахад зохимжгүй газрууд

Дэлхий ертөнц уудам, үзэж сонирхох зүйлс олон. Хэдий та адал явдалд дурлагч "галзуу" нэгэн байсан ч доорх газруудад ганцаараа аялахгүй байсан нь дээр. "Сонирхолтой газар зүй" буландаа энэ удаа дэлхий дээрх хамгийн айдас төрүүлэм газруудыг онцолж байна.

1.Японы Аокигахара ой

Аокигахара ойг хүмүүс "Үхлийн ой" хэмээн нэрлэдэг. Энэ ойг харахад өдрийн цагаар ч тэр шөнийн цагаар ч тэр цаанаа л жихүүдэс хүрмээр ажээ. Учир нь энэ ойд маш олон хүний цогцос, бас маш олон сүнс сүг үүрлэсэн байдаг. 19-р зууны их өлсгөлөнгийн үеэр хүмүүс олноороо энэ ойд очиж амиа хорлоцгоодог байжээ. 1950-иад онд 200 гаруй агуйтай ойгоос 500 гаруй цогцос олдсон байна. Түүнээс хойш хүмүүс энэ ойг  сонирхох болжээ. Уг ойд жил бүр 50-100 хүн амиа хорлодог, бараг "үхлийн үүр" гэж хэлж болохуйц аж.

2. Африкийн Того улсад байх Ломе зах

Того улсын нийслэл Ломе хотын төвд мэргэ төлөг, шашны эд зүйлс худалдаалдаг томоохон зах байх ажээ. Энэ захаас та ид шидэд хэрэглэж болох  бод малын толгойн яс, зэрлэг үхэр, ирвэс, сармагчин гэх мэт амьтдын хатаасан толгой худалдан авах боломжтой. Ихэнх тохиолдолд тус амьтдын толгойг хараал хийхэд ашигладаг байна. Үүнээс үүдэн захыг янз бүрийн хүмүүс зорих бөгөөд хараал, мэргэ төлөг хийдэг хүмүүс байнгын үйлчлүүлэгч нь аж.

3. Хятадын цагаан хэрэм

Дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгддэг Хятадын цагаан хэрмийн зарим хэсгийн олонд үзүүлдэггүй хэсэг нь жихүүдэс төрүүлэм байдаг байна. Зарим судлаачид Хятадын цагаан хэрмийн урт нь 21,000 км-ээс хэтэрсэн гэж үздэг. Хана нь 5-8 метр өндөр. Хэрмийг хэдэн зууны турш барьсан ба барих явцад нас барсан ажилчдыг хананд цугтгадаг байсан гэлцдэг.

4. Чехийн хүний ясан бунхан

Өмнөд Чехийн Кутна Хора хотын ойролцоо хүний араг ясаар бүтсэн Седлице хэмээх Готийн хэв маягтай бунхан бий. Бунханы дөрвөн баганат буланд уруу нь харуулан тавьсан хонх хэлбэртэй хүний ясан овоо байна. Барилгын тааз, хана, багана ер нь хээ угалз чимэг гоёл шаардагдах бүх зүйлийг хүний ясаар хийжээ. Нийт 40.000 хүний араг яс орсон байна.

5. Литва улсад байх загалмайн толгод

Энэ бол хэдэн зуун мянган загалмайт хөшөөний өлгий болсон газар юм. Энэхүү толгод дээр Есүс Христ, Гэгээн Мариягаас эхлээд эх орныхоо төлөө амиа зольсон хүмүүсийг цовдлуулсан байдалтайгаар дүрсэлжээ. Хэдийгээр шашны дурсгалт газар боловч тэнд очсон хэнд ч сэтгэл сэртхийм эвгүй мэдрэмж төрдөг байна.

6. Мексикийн хүүхэлдэйн арал

Энэ арал бол Дон Жулиан Сантанагийн эзэмшил. Тэр нэгэн өдөр арлынхаа уснаас живж нас барсан охины цогцос олжээ. Удалгүй бас нэг хуучин хүүхэлдэй олж, модонд өлгөхөөр шийджээ. Тэрээр арлынхантайгаа нийлж 50 жилийн турш усанд хөвж ирсэн хүүхэлдэйнүүдийг модонд өлгөсөөр “үхсэн хүүхэлдэйн” аймшгийн ой бий болсон аж. Одоо энэ амшгийн газар нь жуулчдын очих дуртай газрын нэг болсон байна.

7. Камбож улс дахь Тоул Сленг

Камбожийн Тоул Сленг хот дахь дунд сургуулийг шорон болгож хувиргаснаар хүмүүсийг үй олноор нь хөнөөх газар болжээ. Энэ шоронд 14 мянган хоригдлыг тамлаж хөнөөсөн гэгддэг. Өдрийн цагаар очиход орхигдсон барилга боловч шөнийг өнгөрүүлэхдээ дахин нэг бодож үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж