Оросын М.Шарапова аваргаа хамгаалагч К.Возняцкиг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Оросын М.Шарапова аваргаа хамгаалагч К.Возняцкиг буулгаж авлаа

Оросын М.Шарапова аваргаа хамгаалагч К.Возняцкиг буулгаж авлаа

Их Дуулга тэмцээний таван удаагийн аварга Оросын М.Шарапова тэмцээний IV тойрогт өнгөрсөн 2018 оны Австралийн Их Дуулга тэмцээний аварга Данийн К.Возняцкиг 6-4, 4-6, 6-3 харьцаатай хожиж IV шатанд шалгарлаа. Тоглолт 2.24 цагт үргэлжилсэн бөгөөд тоглолтын эхний сетэд К.Возняцки тэргүүлж байсан ч М.Шарапова гайхалтай эргэн ирэлт хийж 6-4 харьцаатай эхний сетийг авсан. Харин хоёр дахь сетийг аваргаа хамгаалагч К.Возняцки авсан бол шийдвэрлэх гурав дахь сетийг М.Шарапова авсан байна.

Ялалт байгуулсан М.Шарапова “Би өндөр түвшний тоглолт болно гэдгийг мэдэж байсан. Тоглолт амаргүй байлаа” хэмээн ярьсан байна. Дани бүсгүй К.Возняцки чансааны гуравт эрэмбэлэгдэж байгаа бол чансааны 30-д эрэмбэтэй. Хоёр теннисчин нийт 11 дэх удаагаа таарч тоглосон нь энэ бөгөөд М.Шарапова долоон удаа өрсөлдөгчөө буулгаж аваад байна. Хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан 2008 оны Австралийн Их Дуулга тэмцээний аварга М.Шарапова дараагийн шатанд Австралийн залуу теннисчин А.Бэртитэй тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж