Ойгоо сайн хамгаалсан иргэд, аж ахуйн нэгжийг шагнаж, урамшуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Ойгоо сайн хамгаалсан иргэд, аж ахуйн нэгжийг шагнаж, урамшуулна

Засгийн газраас “Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасган, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл, байгууллагыг урамшуулах журам” баталжээ. Журмын болзол хангасан 20 хүртэл иргэн, тав хүртэл нөхөрлөл, тус бүр гурван аж ахуйн нэгж, байгууллагыг жилд нэг удаа шалгаруулах юм байна. Ойг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, шинэ санаачилга гаргасан иргэд, аж ахуйн нэгжийг Засгийн газар урамшуулахаар журамд тусгажээ.  Шалгарсан иргэнийг 500 мянган төгрөг, нөхөрлөл тус бүрийг хоёр сая, аж ахуйн нэгж, байгууллага тус бүрийг гурван сая төгрөгөөр шагнах юм байна.
Д. Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж