А.Кузмина улирлын анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

А.Кузмина улирлын анхны түрүүгээ хүртлээ

А.Кузмина улирлын анхны түрүүгээ хүртлээ

Германы өмнөд Бавари мужийн Рупольдингт биатлоны дэлхийн цомын зургаа дахь гараа ойрын зайн спринт уралдаанаар өчигдөр эхэллээ. Рупольдингт ойрын зайн спринт, масс старт буюу бөөн гараа болон буухиа уралдаан явагдах хуваарьтай.

Эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан өчигдөр явагдаж ах дүү Бьо нар эхний байруудад орсон бол Норвеги залуустай хамт Германы Б.Долль шагналын тавцан дээр гарчээ. Дүү Й.Бьогийн хувьд нэг сум алдсан ч 22 мин 56.3 сек-дэд замаа туулсан бол түүний ах Т.Бьо ганц ч сум алдалгүй буудаж тэргүүлэгчээс 7.9 сек-н алдагдалтай барианд орсон.

Тэгвэл эрэгтэй гарааны дараа эмэгтэй ойрын зайн 7.5 км-н спринт уралдаан явагдаж олимпийн гурван удаагийн аварга Словак тамирчин А.Кузмина 19 мин 15.1 сек-н амжилтаар тэргүүлснээр улирлын анхны түрүүгээ хүртэв. Тэшилтийн техник өндөртэй А.Кузмина хоёр удаагийн буудлагын гүйцэтгэлээ цэвэр буудсан нь түүнд тэргүүлэх таатай боломжийг бий болгосон. Түүний араас Италийн Л.Виттоцци болон Шведийн Х.Оэберг нар эхний гурван  байранд орсон байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж