Оросын жуулчид аяллын маршрутаа сонгохдоо алдартай кинонуудад гардаг дурсгалт газруудтай танилцахыг эрмэлздэг тухай дүгнэлтийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны үр дүнд үндэслэн Tvil.ru сайтын шинжээчид хийсэн байна.
Тухайлбал, Массандра, Красная Полянагаас холгүй байрлах Алушта болон түүний ойролцоо газар нутагт «Кавказская пленница» (Кавказад болсон явдал) алдартай инээдмийн киноны зургийг авсан ба судалгаанд оролцогчдын 39 хувь энэхүү маршрутыг сонгосон бол «Бриллиантовая рука» кинонд гардаг Сочи болон Туапсег үзэгчдийн 14 хувь нь сонгожээ.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 9 хувь Санкт-Петербург бол заавал очиж үзэх ёстой хотуудын нэг гэж боддог ба тэднийг ийнхүү сонголт хийхэд «Невероятные приключения итальянцев в России» кино туслажээ. «Географ глобус пропил» киног үзсэн мөн хэмжээний хүмүүс Пермь хотод зочилж үзэхээр шийддэг юм байна.
Судалгаанд оролцогчдын 7 хувь нь «Спортлото-82» киноны баатруудын гайхалтай адал явдлыг хараад «Крымд очиж үзмээр байна» гэж хариулсан бол мөн 7 хувь онгон байгалийн үзэсгэлэнг харуулсан «Территория» киног үзчихээд «Таймыр, Чукоткагаар экстрим аялал хиймээр байна» гэлээ.
Түүнчлэн жуулчдыг Карелийн байгалийг харуулсан «Охота на пиранью», мөн «Москва, я люблю тебя», «Крымский мост. Сделано с любовью» зэрэг кинонууд нь аян замд дууддаг юм байна.
Нийтлэгч: ВЕРА ЧЕРЕНЕВА
Эх сурвалж: RG.RU
Холбоотой мэдээ