Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэв

Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэв

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болоод Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Ховд аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 71,7 байгалийн хадлан, 2,5 тн гар тэжээл, 6,4 тн хужир шүү бэлтгэжээ. Аймгийн ихэнх сумдын нутгаар өвс ногооны гарц муу, зуншлага тааруухан, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбогдуулан малчид өвөлжилтийн бэлтгэлийг  сайтар хангасан байна.  Одоогоор өвөлжилт хүндэрсэн сум байхгүй. Цаашид хүйтний эрч чангарч, цас их орвол Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань, Зэрэг, Цэцэг зэрэг нийт 13 суманд өвөлжилт хүндрэх болзошгүй байгаа учраас аймгийн аюулгүй нөөцөд байгаа  өвс тэжээлийг сумдын малын тооноос хамааран хуваарилсан байна.

Харин Ховд аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд 24 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж.

Хошууч генерал Т.Бадрал энэ үеэр тус аймгийн Манхан суманд Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдах Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэлээ. Эрэн хайх, аврах бүлгийн байрыг тус суманд баригдсан спорт цогцолборын нэг жигүүрийг тохижуулж, үйл ажиллагааг нь энэ оны II улиралд багтаан эхлүүлэхээр боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж