ОХУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц агаарт мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц агаарт мөргөлджээ

ОХУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц агаарт мөргөлджээ

ОХУ-ын Алс Дорнодод хоёр сөнөөгч бөмбөгдөгч  “Су-34” онгоц агаарт мөргөлджээ. Энэ талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан ТАСС агентлаг уламжилсан байна. Тус осол Хабаровскийн хязгаарт орших Татарын хоолой орчимд нислэг үйлдэх үед гарчээ. Урьдчилсан мэдээллээр, Татарын хоолой орчимд Зөвлөлт-Гавана дүүргийн Нельма суурингаас холгүй хоёр "Су-34" онгоц радараас алга болж, улмаар мөргөлдсөн байна. Тухайн үед "РИА Новости" агентлаг сөнөөгч бөмбөгдөгч “Су-34” онгоц радараас алга болсон ч нисгэгчид нь шүхрээр бууж амжсан талаар мэдээлжээ.

Агаарт мөргөлдсөн хоёр онгоцны нэг нисгэгч далайд унасан байхыг олсон талаар нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж мэдээлсэн байна. Шуурганы улмаас нисгэгчийг далайгаас татан гаргахад хүндрэлтэй байгаа аж.

Эх сурвалж: Rambler

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж