NBA Хятадын цагаан сард зориулж тусгай хөтөлбөр явуулна | News.MN

NBA Хятадын цагаан сард зориулж тусгай хөтөлбөр явуулна

NBA Хятадын цагаан сард зориулж тусгай хөтөлбөр явуулна

NBA Хятадын цагаан сард зориулж тусгай хөтөлбөр явуулна

Хойд Америкийн NBA-с Хятадын шинэ жил буюу цагаан сард зориулан тусгай үйл ажиллагааг энэ сарын 30-аас хоёрдугаар сарын 18-ны хооронд явуулах талаар албан ёсоор зарлалаа. Азийн шинэ жилийн баяр ирэх сарын 5-аас эхлэж байгаа бөгөөд NBA-ээс тусгайлан Хятадад зориулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Уг арга хэмжээнд NBA-ийн 65 тоглолтыг шууд дамжуулахаас гадна телевизийн цуврал “When it Begins”, “Favorite Part”, “So Special” нэвтрүүлгүүдийг явуулахаар болсон байна. Дээрх цуврал нэвтрүүлгүүдэд Я.Антентокунбо, Д.Лиллард болон К.Томпсон нар оролцоно.

Үүнээс гадна NBA-н 2011 оны аварга Ж.Терри Хятадын Бээжин, Хунан, Чангша хотуудад айлчлан хөгжөөн дэмжигч хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулахаар болоод байгаа тухай лигээс албан ёсоор мэдэгдсэн байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж