Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2019.01.18/ “Улаанхуаран” чиглэлийн том оврын автобус 14.50 цагийн орчимд шатжээ. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн байсан бөгөөд “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан аж.
Энэ асуудлаар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс тодруулахад “Автобусанд бэртэж гэмтсэн хүн байхгүй. Галыг тэр даруй унтраасан. Цагдаа болон холбогдох байгууллагаас галын шалтгааныг тодруулахаар яг одоо ажиллаж байна. Урьдчилсан байдлаар галын шалтгаан нөхцөлийг техникийн бүрэн бус байдлаас үүдэлтэй гэж дүгнэж байна.Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна” гэх мэдээллийг өглөө.
Э.АРИУН
Холбоотой мэдээ