Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ | News.MN

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

Цагдаагийн байгууллагад 2018 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ болон цаашид зохион байгуулах ажлын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулан мэдээ, мэдээлэл хүргэлээ. Хуралд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн  дэд хурандаа Б.Баатархүү нар оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт:

“Цагдаагийн байгууллага нь 2018 онд нийт  621.647 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажилласан байна.  Эдгээрийн 33.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 46.5 хувь нь зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл байна.

Улсын хэмжээнд 2018 онд нийт 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3961 хэрэг буюу 12.3 хувиар, нийслэлийн хэмжээнд 3705 хэрэг буюу 16.9 хувиар, орон нутгийн хэмжээнд 231 хэрэг буюу 2.2 хувиар тус тус нэмэгдсэн. Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 28095 буюу 77.6 хувийг хөнгөн, 8125 буюу 22.4 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 36.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс Улсын хэмжээнд 0.3 нэгжээр өссөн. Монгол Улсад 2018 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 62.0 хувийг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 25.2 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа ба эдгээр гэмт хэргүүд нийлээд нийт гэмт хэргийн 87.2 хувийг эзэлж байна”  гэж ярилаа.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: Цагдаагийн байгууллага 2018 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр уламжлалт буюу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтийг нь хяналт тавих, бүртгэгдсэн зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, явган болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, камерын хяналт, захиргааны болон нэгбүрчлсэн хяналт, шалгалт хийх, иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагыг дэмжих, гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэстэй судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний арга зүйг тодорхойлох зэрэг олон ажил арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх, хариуцлагыг нь ухамсарлуулах ухуулга, нөлөөллийн арга хэмжээг гэмт хэргийн гаралтад тулгуурлан сар бүр зохион байгуулсан.

Цагдаагийн байгууллага 2018 онд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжилье–нэгдье”, “Хуулийн хэрэгжилт”,  “Хүүхэд хамгаалал”, “Хуулиа мөрдье-21”, ”Бяцхан зорчигч”, “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл”, “Залилан”, ”Байгалиа хамгаалъя”, “Unfriend”, “Цахим орчинг зөв болгоё”, “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”, “Эерэг болгоё” сэдэвт 11 нэгдсэн болон тусгай арга хэмжээ, аяныг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр өрнүүлж, зохион явуулсны үр дүнд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /19.3/, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг /1.0,-70.6/ зэрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “UNFRIEND хөдөлгөөн”-ийг үр дүнтэй болсон талаар цагдаагийн байгууллагад талархал ирүүлсэн нь уг арга хэмжээний цар хүрээ, нийгэмд хүрсэн нөлөөллийн илэрхийлэл болсон ба иргэд, олон нийт цагдаагийн байгууллага, алба хаагчийн хийж байгаа ажил арга, хэмжээг дэмжих, хамтран ажиллах идэвх, оролцоо нэмэгдсэн” талаар тус тус мэдээлэл хүргэлээ.

Монголын уламжлалт Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай тул иргэд гэр, орон сууцны аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах, зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө, эд зүйлээ алдахаас сэргийлж, хөдөө орон нутагт зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-18 175.38.95.65

ДУНД НЬ СУУГАА НЬ 7 САРЫН 1-НИЙ АЛЛАГАД, ЦААНА НЬ СУУГАА НЬ БОСОО ГӨХ МОНГОЛЫН ГИШҮҮН ШИГ САНАГДАХ ЮМ... НААД ТАЛЫН САХАЛТ ХАРИН ШОДРОГО ЦАГДАА БАЙЖ МАГАДГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж