Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.03.25
– Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улс зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэн баталсан. Энэ сарын 27-28-нд төрийн байгууллагын аж ахуй нэгжүүд зуны цагийн хуваарьт шилжинэ. Ингэснээр цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж өглөө 08.00 цагт цугладаг аж ахуй нэгжүүд 7.00 цагт цугладаг болох юм.
-Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” уриатайгаар тэмдэглэлээ. Сүхбаатар аймаг сүрьеэгийн өвчлөл өндөртэй аймгийн тоонд ордог байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг 3-р сарыг сүрьеэтэй тэмцэх сар болгон төлөвлөгөө гаргаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллажээ.
-Энэ жилийн Сэтгэх чадварын олимпиад 16 төрлөөр зохион байгуулагдлаа. Оюун ухааны наадамд 16 сургуулийн 940 гаруй багш сурагчид оюун ухаанаа сорижээ. Тест, ганцаарчилсан төрөл зэрэг 10 тэмцээнээр сэтгэх чадварын олимдиадыг зохиосон байна.
-Багш сурагчдын чадвар чансааг шалгадаг төрөлжсөн олимдиадууд энэ сарын 23-наас эхэлсэн. 3-р сарын 26-27-ны өдрүүдэд Баруун-Урт сумын 4-р БДС дээр математикаас бусад төрлийн олимпиадууд явагдана. Олимпиад зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байна.
BBS TV