Шинзо Абэ ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна

Шинзо Абэ ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна

Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 21, 22-ны өдрүүдэд ОХУ-д улсад айлчлах болсон талаар албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр "Ерөнхий сайд Абэ нэгдүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд ОХУ болон Швейцарьт айлчилна. Нэгдүгээр сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ" гэжээ.

Өмнө нь Кремлийн ордны хэвлэлийн албанаас Владимир Путин, Шинзо Абэ нар нэгдүгээр сарын 22-ны өдөр ОХУ болон Японы хооронд энхийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэж байв. Мөн Абэ ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийнэ хэмээн тэмдэглэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сингапурт хоёр орны удирдагч уулзан, энхийн гэрээ хэлэлцээрийг эрчимжүүлэх тухай хэлэлцэж, улмаар 1956 оны аравдугаар сарын 19-ний өдрийн Хамтарсан тунхаглал дагуу хоёр орны хоорондын дипломат болон консулын харилцааг сэргээж, дайны байдлыг дуусгавар болгохоор тохиролцсон байна. Тус тунхаглалын 9-р зүйлд ЗХУ-ын Засгийн газар Токиогийн хяналт дор, энхийн гэрээ байгуулсны дараа Шикотан болон Курилын бүлэг арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг зөвшөөрснийг тэмдэглэжээ. Хоёр улсын парламент 1956 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр дээрх тунхаглалыг баталсан байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж