“Тамифлю томуугаас урьдчилан сэргийлэхгүй” | News.MN

“Тамифлю томуугаас урьдчилан сэргийлэхгүй”

“Тамифлю томуугаас урьдчилан сэргийлэхгүй”

“Тамифлю томуугаас урьдчилан сэргийлэхгүй”

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10.6 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар их үзүүлэлт юм. Түүнчлэн АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Япон зэрэг оронд томуугийн өвчлөл эрс нэмэгдэж, А хүрээний H1N1 вирус давамгай дэгдэж байгаа аж. Томуугийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2018.1.18/ мэдээлэл хийлээ.

“ТАМИФЛЮГ ЗӨВХӨН ЭМЧИЙН ЗААВРААР ХЭРЭГЛЭ”

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Томуугийн А хүрээний H1N1 вирусийн дэгдэлт зөвхөн манай оронд биш дэлхийн олон оронд их байна. Энэ вирус нь бага насны хүүхэд, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүнд хүндрэлтэй тусдаг. Тамифлю эм H1N1 вирусээр үүссэн томуунд сонгомол үйлчилгээтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон. Энэ эмийг ДЭМБ-аас авч, аймаг орон нутагт түгээж байгаа. Гэхдээ энэ эмийг эмчийн заавраар олгож байгаа болохоос хүссэн хүн бүр авч, урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж болохгүй. Хэтрүүлэн хэрэглэвэл шилжилтийн насны хүүхдэд нүд эрээлжлэх, сэтгэл хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг” гэлээ.

СХД-ИЙН X ХОРООНЫ ИРГЭД  “АЧЛАЛ” ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЖ БАЙГАА

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн салбар орны зохицуулалтыг аравдугаар сарын 1-нээс эхлэн хийж байгаа. Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Баянзүрх дүүргийн V хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Сонгинохайрхан дүүгийн X хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг “Ачлал” эмнэлэгт үзүүлж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв дээр 70 ортой хүүхдийн тасаг нээсэн” гэсэн юм.

АГААРЫН БОХИРДЛООС ШАЛТГААЛСАН ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛД 2025 ОНД 24.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Т.Энхзаяа “Агаарын бохирдолтой холбоотой олон судалгааг эрдэмтэд явуулсан байдаг.  Тухайлбал, агаарын бохирдол эрүүл мэнд, эдийн засагт ямар дарамт учруулж байгааг судалсан байдаг. Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлд 0-18 хүртэлх насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Харин энэ тоо 2025 онд 24.8 тэрбум  төгрөг болох тооцоо байна. Мөн PM2.5 тоосонцрыг бууруулахад амьсгал, зүрх судасны өвчлөлийг 28 хувиар бууруулах боломжтой гэсэн судалгаа байдаг” гэв.

Энэ үеэр ханиад нь хүндэрч олон хүн нас барж байгаа талаарх мэдээллийг лавлахад “Амьсгалын замаар нас барахад  11 төрлийн өвчин ордог. Тиймээс амьсгалын замаар нас барж байгаа хүмүүсийг томуугаар нас барж байна гэж үзэж болохгүй. Шуурхай удирдлагын төвд энэ талаарх мэдээллийг нэгтгэж байгаа” гэсэн юм.

Харин томуугийн вакцин хийлгэсэн иргэд томуу тусч байгааг лавлахад “Томуу нь 200-гаад төрлийн вирусээр үүсдэг. Энэ жил H1N1 зэрэг гурван төрлийн вирус үүсгэгчтэй вакцин хийсэн. Вакцин нь өвчлөхөөс, хүндрэхээс урьдчилан сэргийлдэг. Гэхдээ тухайн хүний эсэргүүцлээс шалтгаалаад 85 хүртэлх хувиар дархлаа тогтдог. Томуугаас урьдчилан сэргийлэх нэгдүгээр арга нь вакцин, дараа нь гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүүхдийн эмч 2019-01-18 103.26.192.43

урьдчилан сэргийлэхээр уу гээд эрүүл мэндийн өөрсдийнх нь удирдамж, дэлхинй эрүүл эмндийн байгууллагын зөвлөмжөн дээр нь хүртэл байгаашдээ сугуудаа. хүн бүр уухгүй байх нь зөв. хавьталд орсон хажууд өвдсөн хүн байсан зэргээс уунуу гэхэээс. тэгээл гарч болох гаж нөлөө нь нүд эрээлжилнэ, сэтгэл гутрал илрэхээс айлаа юу. хахахахахахахха\nчиж амьдраач.

Avatar

oyun 2019-01-18 202.126.89.89

tegeed yamar em uuh yum be

Avatar

Зочин 2019-01-18 122.201.31.5

дибилоидууд

Avatar

Зочин 2019-01-18 66.181.182.192

тв ээр эм сурталчилахыг хуульчилж хаагаачээ.энийг уу л гээд байхийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж