"570 такси нэмэгдсэн үнээр үйлчилнэ" | News.MN

"570 такси нэмэгдсэн үнээр үйлчилнэ"

"570 такси нэмэгдсэн үнээр үйлчилнэ"

"570 такси нэмэгдсэн үнээр үйлчилнэ"

Энэ сарын 15-ны өдрөөс шатахууны жижиглэн борлуулалтын үнэ 100 төгрөгөөр буурсан бол нийтийн такси үйлчилгээний үнэ тариф эхний нэг км нь 1500 төгрөг болох шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн тээврийн газар Захиргааны зөвлөлийн хуралдаанаараа нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км-ыг 1500 төгрөг, дараагийн нэг км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтсон нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Уг шийдвэр ирэх сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболдоос тодрууллаа.

-Шатахууны үнэ буусан байхад таксины үнийг нэмж байгаа нь шүүмжлэл дагуулаад байна?

–  Нийтийн тээврийн газартай гэрээтэй такси үйлчилгээний аж ахуй нэгж болон такси үйлчилгээ эрхлэгч  аж ахуй нэгжүүдийн холбоо гэсэн ТББ-аас удаа дараалан шаардлага хүргүүлж, жил гаруйн хугацаанд судалгаа хийж,  Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км-ийг 1500 төгрөг байхаар тогтсон. Хамгийн сүүлд таксины үнэ тарифыг 2013 онд баталсан. Үүнд эхний нэг км 1000 төгрөг, хоёр дахь км-ээс  800 төгрөг гэж заасныг дөрвөн жил орчмын дараа шинэчлэн тогтоож байна.

 

Олон талын судалгааны үндсэн дээр өнөөдөр ийм шийдвэрийг гаргасан. Шинэчлэн тогтоосон журам хоёрдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой олон нийтийн дунд буруу ойлголт үүслээ. Таксины үнийг нэг км нь 1500 төгрөг болгосон гэдэг бол ташаа ойлголт юм. Үүнд нэг их ялгаа гарахгүй. Ердөө 500 төгрөгийн өөрчлөлт л гарсан. Нөгөө талаас жолоочийг урамшуулж байгаа юм. Шатахууны үнэ өнөөдөр 100 төгрөгөөр буурах үед гаргасан шийдвэр биш. Оны өмнө хэдэн төгрөгөөр нэмэгдсэн байгааг эргэж хараарай. Өнгөрсөн оны турш судалсны үр дүнд ийм тогтоол гаргасан. Энэ шийдвэр маань өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан байх үетэй л давхцалаа. Тиймээс шатахууны үнэ буурсан байх үед таксины үнийг нэмсэн гэсэн үг биш.

-Нийслэлд бүртгэлтэй хичнээн такси үйлчилгээний компани байна?

-Өнөөдрийн байдлаар Нийтийн тээврийн газарт бүртгэгдсэн гэрээтэй 10 аж ахуй нэгж байгууллага бий. Улаанбаатар хотын хэмжээнд 570 ширхэг тээврийн хэрэгсэл таксины  үйлчилгээ үзүүлж байна.

-Такси үйлчилгээний компаниудын зүгээс ямар гомдол, шаардлага тавьсан бэ. Алдагдалтай ажиллаж байсан юм уу?

Такси үйлчилгээний компани болон холбооноос бидэнд км-ийг нь 800 төгрөгөөр тогтоосон байхад хувиараа үйлчилгээ үзүүлж буй иргэд км-ийг нь 1000 төгрөгөөр тооцож байгаа нь алдагдалтай төдийгүй шударга бус байна гэсэн гомдол удаа дараалан ирүүлсэн. Хэрэв тэд км-ийг нь 1000 төгрөгөөр тооцвол гэрээгээ зөрчсөн хэрэг болно шүү дээ. Тэгэхээр нийгэмд гарч байгаа үнийн зөрүүний ялгаатай байдлаас болж таксины үндсэн үйлчилгээ алдагдаж эхэлсэн. Өнөөдөр хүн бүр лизингээр приус машин унаж, хувиараа үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс үнийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор таксины үнийн тарифыг шинэчилсэн.

-Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй 900  орчим нийтийн тээвэр байна гэх. Гэтэл 600 автобус ч иргэдэд хангалттай хүрэлцэнэ гэдэг. Нийтийн тээвэр иргэдэд хүрэлцээтэй байж чадаж байгаа юу?

– Улаанбаатар хотын хэмжээнд иргэдэд 600 орчим том оврын тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Энэ нь хотын хүн амтай харьцуулбал хаана нь ч хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн хүртээмж 8-10 дахин бага байна. Ямартай ч бид энэ тал дээр нэгдсэн бодлого баримталж, тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа.

– Жолоочдын ёс зүй, харилцааны соёлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

– Манай нийтийн тээврийн үйлчилгээний салбарын нэг асуудал нь жолоочдын харилцааны асуудал, автобусны ариун цэвэр, үйлчилгээний соёл үнэхээр доголдолтой байна. Бид энэ асуудлыг 2019 онд цэгцэлж шийдвэрлэнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-01-18 45.117.35.14

Huviaraa taxind yavj bgaa zarim jolooch nar hot dotorh, hotin tuv dotorh zamaa medehgui tohioldold mash ih garah yumaa. Uilchilgee uzuulj bgaa bol dor hayaj zamaa medeeg bh heregtei shdee.

Avatar

ИРГЭДЭЭС 2019-01-18 139.5.219.113

Юмны үнэ өсөхөд гол нөлөөг бензин шатхууны үнэ нөлөөлдөг. Уг нь 100 төгрөгөөр биш, 1000 төгрөгөөр 1 литр нь буух нөхцөл бүрдсэн үнээр Роснефть бүтээгдхүүнээ нийлүүлж байгаа шүү дээ !!!! 1тн буюу 1205 литр дизель түлшийг 599 ам.доллараар энэ сард нийлүүлсэн гэж мэдээлсэн. Ингээд энгийн тооцоо хий дээ !!! Олон түмэн минь. Татвар тэглэсэн гээд байгаа ш дээ.

Avatar

TAKSICHUN 2019-01-18 103.212.117.229

taksi tooluuraa huleelegee hamt ajilluulj shulj bna INGESEN TOHIOLDOLD BUU MUNGU UG TA

Avatar

Зочин 2019-01-18 103.229.121.250

Энэ гөлгийг үр удмаар нь устгалд оруулаач. Иймэрхүү хийсэн юмгүй жолоо мушгиж мөнгө олдог ллруудыг бүгдийн буудаж хороовол таарна

Avatar

Зочин 2019-01-18 202.9.42.208

Чи хүн бууддаг хэн бэ ? Халтуурчид 1000 төг-р яваад байгаа шүү дээ . Хийх юмаа олж байж ядсан ОРКОО. такси барьж чадахгүй бол автобусаараа явчих

Avatar

Alban haagch 2019-01-18 203.169.48.56

Өнөөгийн бензины үнээр бодоход хот дотор 1 км-т Prius маркын машин 120 төгрөг, бусад жижиг суудлын автомашин 200 төгрөг зарцуулж байгаа. Нэг км-т 800 төгрөг аваад 4-5 нугалдаг байсныг одоо 7-10 нугалдаг болгож байгаа юм байна. Үнэ нэмээд үйлчилгээ соёлтой болж байгаа бол ч яахав. Хувийн тэргээр таксинд явдаг зэрлэг жолооч нарыг цэгцлэх хэрэгтэй. Хувийн тэрэг явж болно. Машин тэргээ шалгуулаад, тохижуулаад, зөвшөөрөл аваад тусгай наалт наалгаж байж л үйлчлэх хэрэгтэй. Тэгээд бас татвараа төл.

Avatar

Зочин 2019-01-18 202.9.42.208

Техникийн элэгдэл хорогдол гэж өчнөөн зүйл байна даа

Avatar

Зочин 2019-01-18 64.119.21.20

ene stag alhiisan

Avatar

Зочин 2019-01-18 66.181.170.2

Ярилцлага авсан өгсөн 2 таарч дээ, ккк

Avatar

Зочин 2019-01-18 64.119.20.162

Энэ банди "нэг их ялгаа гарахгүй, Ердөө 500 төгрөгийн өөрчлөлт л гарсан" гэнээ!! 500 төгрөг жирийн иргэдэд бага мөнгө биш шүү!!!

Avatar

Зочин 2019-01-18 182.160.33.58

tegvel suuxgui l bxgui xen chamaig albadsan en muu band mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж