"570 такси нэмэгдсэн үнээр үйлчилнэ"

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

"570 такси нэмэгдсэн үнээр үйлчилнэ"

"570 такси нэмэгдсэн үнээр үйлчилнэ"

Энэ сарын 15-ны өдрөөс шатахууны жижиглэн борлуулалтын үнэ 100 төгрөгөөр буурсан бол нийтийн такси үйлчилгээний үнэ тариф эхний нэг км нь 1500 төгрөг болох шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн тээврийн газар Захиргааны зөвлөлийн хуралдаанаараа нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км-ыг 1500 төгрөг, дараагийн нэг км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтсон нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Уг шийдвэр ирэх сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболдоос тодрууллаа.

-Шатахууны үнэ буусан байхад таксины үнийг нэмж байгаа нь шүүмжлэл дагуулаад байна?

–  Нийтийн тээврийн газартай гэрээтэй такси үйлчилгээний аж ахуй нэгж болон такси үйлчилгээ эрхлэгч  аж ахуй нэгжүүдийн холбоо гэсэн ТББ-аас удаа дараалан шаардлага хүргүүлж, жил гаруйн хугацаанд судалгаа хийж,  Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км-ийг 1500 төгрөг байхаар тогтсон. Хамгийн сүүлд таксины үнэ тарифыг 2013 онд баталсан. Үүнд эхний нэг км 1000 төгрөг, хоёр дахь км-ээс  800 төгрөг гэж заасныг дөрвөн жил орчмын дараа шинэчлэн тогтоож байна.

 

Олон талын судалгааны үндсэн дээр өнөөдөр ийм шийдвэрийг гаргасан. Шинэчлэн тогтоосон журам хоёрдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой олон нийтийн дунд буруу ойлголт үүслээ. Таксины үнийг нэг км нь 1500 төгрөг болгосон гэдэг бол ташаа ойлголт юм. Үүнд нэг их ялгаа гарахгүй. Ердөө 500 төгрөгийн өөрчлөлт л гарсан. Нөгөө талаас жолоочийг урамшуулж байгаа юм. Шатахууны үнэ өнөөдөр 100 төгрөгөөр буурах үед гаргасан шийдвэр биш. Оны өмнө хэдэн төгрөгөөр нэмэгдсэн байгааг эргэж хараарай. Өнгөрсөн оны турш судалсны үр дүнд ийм тогтоол гаргасан. Энэ шийдвэр маань өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан байх үетэй л давхцалаа. Тиймээс шатахууны үнэ буурсан байх үед таксины үнийг нэмсэн гэсэн үг биш.

-Нийслэлд бүртгэлтэй хичнээн такси үйлчилгээний компани байна?

-Өнөөдрийн байдлаар Нийтийн тээврийн газарт бүртгэгдсэн гэрээтэй 10 аж ахуй нэгж байгууллага бий. Улаанбаатар хотын хэмжээнд 570 ширхэг тээврийн хэрэгсэл таксины  үйлчилгээ үзүүлж байна.

-Такси үйлчилгээний компаниудын зүгээс ямар гомдол, шаардлага тавьсан бэ. Алдагдалтай ажиллаж байсан юм уу?

Такси үйлчилгээний компани болон холбооноос бидэнд км-ийг нь 800 төгрөгөөр тогтоосон байхад хувиараа үйлчилгээ үзүүлж буй иргэд км-ийг нь 1000 төгрөгөөр тооцож байгаа нь алдагдалтай төдийгүй шударга бус байна гэсэн гомдол удаа дараалан ирүүлсэн. Хэрэв тэд км-ийг нь 1000 төгрөгөөр тооцвол гэрээгээ зөрчсөн хэрэг болно шүү дээ. Тэгэхээр нийгэмд гарч байгаа үнийн зөрүүний ялгаатай байдлаас болж таксины үндсэн үйлчилгээ алдагдаж эхэлсэн. Өнөөдөр хүн бүр лизингээр приус машин унаж, хувиараа үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс үнийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор таксины үнийн тарифыг шинэчилсэн.

-Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй 900  орчим нийтийн тээвэр байна гэх. Гэтэл 600 автобус ч иргэдэд хангалттай хүрэлцэнэ гэдэг. Нийтийн тээвэр иргэдэд хүрэлцээтэй байж чадаж байгаа юу?

– Улаанбаатар хотын хэмжээнд иргэдэд 600 орчим том оврын тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Энэ нь хотын хүн амтай харьцуулбал хаана нь ч хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн хүртээмж 8-10 дахин бага байна. Ямартай ч бид энэ тал дээр нэгдсэн бодлого баримталж, тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа.

– Жолоочдын ёс зүй, харилцааны соёлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

– Манай нийтийн тээврийн үйлчилгээний салбарын нэг асуудал нь жолоочдын харилцааны асуудал, автобусны ариун цэвэр, үйлчилгээний соёл үнэхээр доголдолтой байна. Бид энэ асуудлыг 2019 онд цэгцэлж шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж