Гэр бүл албан тушаалаас ч үнэтэй, Ж.Батзандан гишүүн ээ!

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Гэр бүл албан тушаалаас ч үнэтэй, Ж.Батзандан гишүүн ээ!

Гэр бүл албан тушаалаас ч үнэтэй, Ж.Батзандан гишүүн ээ!

Улстөрчид өө, улс төрөө хийхдээ гэр бүл рүү нь ордгоо больцгоо.  Тэр дундаа Ж.Батзандан гишүүн ээ, таны энэ үйлдэл хэрээс хэтэрлээ. УИХ-ын даргад дургүй байж болно. Гэргий нь аль нутгийнх байх хэнд хамаатай юм бэ. Ичсэн хүн яана гэдэг билээ, эцэс сүүлдээ “УИХ-ын дарга аа, нутгийн өвгөчүүд дамжуулж байна. Албан тушаалаас болж, авгай хүүхдүүдээсээ салж хэрэггүй” гэж хэлээрэй гэсэн ч гэх шиг.

Бодлого ярь, хууль батал гэж УИХ-ын гишүүнийг сонгодог болохоос биш хэн нэг улстөрчийн гэр бүлийн амьдрал руу орж, хэрүүл хийгээдэх гэж итгэл үзүүлдэггүй. Ингэж “цэцэрхэж” байхаар Ардчилсан намаас санаачилсан УИХ өөрөө тарах хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зураач.

Хоёр долоо хоног болоход өнөөдрийн байдлаар УИХ-ыг тараах хуулийн төслийг дэмжиж ердөө 14 гишүүн л гарын үсэг зураад байна.  “Төрийнхний хулгай тонуул хэрээс хэтэрсэн.  МАНАН-г зайлуулна, тонилгоно” гэж сүрийг үзүүлэн, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулаад байсан нэр бүхий таван гишүүнээс өнөөдөр ганцхан Х.Нямбаатар л дээрх хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан. Улс төр нь булингартсан, хатгиндаа бариулсныг гайхашраад, шогшроод байгаа таваас яагаад өнөөдөр нэг л хүн гарын үсэг зурсан байдаг юм бэ. Манлайлаад, уриалаад зурах ёстой юм биш үү. Тэгээд бас ганц хүнд зориулж хууль баталж байгаагаа “Шударга үнэн ялна” гэж шоудаж ч байх шиг.

Дахиад сануулъя, улстөрчид өө гэр бүл албан тушаалаас ч үнэтэй шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж