Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын алба

Хөтөлбөрийн нэр: УЛААНБААТАР ХОТЫН НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Монголын Мянганы сорилтын сангийн оффисын дотоод зохион байгуулалтын зураг төсөл, интерьер дизайны шийдлийг боловсруулах, засварын ажилд хяналт тавих зөвлөх компани сонгон шалгаруулах тухай

ЗАРЛАЛЫН/ГЭРЭЭНИЙ ДУГААР: NATSEC/PROC/005A

Мянганы сорилтын Компакт гэрээгээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”)-ийн оффисын дотоод зохион байгуулалтын зураг төсөл, интерьер дизайны шийдлийг боловсруулж, засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих зөвлөх компани шалгаруулах өрсөлдөөнт тендерийг зарлаж байна.

Энэхүү тендерт шалгарсан интерьер дизайны зөвлөх компани нь дараах ажлыг гүйцэтгэнэ.

ЭДГЭЭР НЬ:

  1. Зураг төсөл боловсруулах: Монголын МСС-ийн оффисын талбайг хамгийн хэмнэлттэй, үр ашигтай байдлаар төлөвлөн, дотоод зохион байгуулалт, интерьер дизайны иж бүрэн зураг төсөл боловсруулах,
  2. Төсвийн тооцоолол хийх: Боловсруулсан зураг төсөлд үндэслэн интерьер дизайны ажлын техникийн тодорхойлолт бэлтгэж, шаардлагатай материалын болон ажлын тоо хэмжээ гарган, төсвийн тооцоо хийх;
  3. Интерьер дизайны ажлын явц, чанар болон гүйцэтгэлд зохиогчийн хяналт тавих: Оффисын дотоод зохион байгуулалт, интерьер дизайны батлагдсан зураг төсөл, техникийн тодорхойлолтын дагуу дотоод засал, интерьерийн ажлыг хийх гэрээт гүйцэтгэгчийн ажлын явц, гүйцэтгэлийг хянан, баталгаажуулж, үр дүнг Үндэсний ажлын алба/Монголын МСС-д тайлагнах зэрэг болно.

Оффисын дотоод зохион байгуулалтын зураг төсөл, интерьер дизайны шийдлийг боловсруулах, засварын ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээний тухай энэ зарлал нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “dgMarket”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “UNDB Online” цахим хуудаснаа, Монголын өдөр тутмын “Өнөөдөр” болон “Үндэсний шуудан” сонинд тус тус нийтлэгдсэн Худалдан авах ажиллагааны тухай ерөнхий зарлалд суурилсан болно.

Зөвлөх компанийг Бага үнийн аргачлалыг ашиглан сонгон шалгаруулах бөгөөд тус аргачлалын талаар МСК-ийн цахим хуудас дахь (www.mcc.gov/ppg) Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж болон түүнд нийцүүлэн бэлтгэсэн зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Энэхүү тендер нь оролцохыг сонирхсон, эрх бүхий бүх зөвлөх компаниудад нээлттэй.

Тендерт оролцох сонирхолтой компаниуд тендерийн баримт бичгийг хүлээн авах хүсэлтийг “Request for МСА-Mongolia Office Design” гэсэн гарчигтайгаар PA-Mongolia@charleskendall.com цахим шуудангаар, хуулбарыг enkhtungalag.togtokh@mca-1.org хаягт илгээн бүртгүүлж, зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг хүлээн авна.  Хүсэлт илгээсэн зөвлөх байгууллага нь байгууллагын нэр, хаяг, холбогдох төлөөлөгчийн нэр, албан тушаал, цахим хаягийг илгээснээр тендерийн баримт бичгийн талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломжтой болно.

Зөвлөх компаниуд тендерийн саналаа тендерийн баримт бичигт заасны дагуу бэлтгэж, Улаанбаатарын цагаар 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 10:00 цагаас өмнө санал хүлээж авах цахим хаягаар Монгол эсхүл Англи хэл дээр ирүүлнэ. Саналыг зөвхөн цахим хэлбэрээр ирүүлэх ба хугацаа хэтэрсэн саналыг хүлээн авахгүй болно.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын алба

Гадаад харилцааны яам
Энхтайваны өргөн чөлөө 7A, Улаанбаатар хот-14210, Монгол Улс


SPECIFIC PROCUREMENT NOTICE

National Secretariat for Development of the Second Compact Agreement between the Government of Mongolia and the US Millennium Challenge Corporation

Program Name: MONGOLIA WATER COMPACT

Consulting Services for Architectural Layout, Interior Design and Supervision for MCA-Mongolia office facilities in Ulaanbaatar

NOTICE/CONTRACT NUMBER: NATSEC/PROC/005A

National Secretariat for Development of the Second Compact Agreement invites proposals for consulting services to develop the architectural layout, interior design and supervise construction work for MCA-Mongolia Office Facilities in Ulaanbaatar.

Through this solicitation, the National Secretariat intends to hire a consultant to serve as an Interior Design/Architecture firm and the selected design firm will provide MCA-Mongolia with the following services:

  1. Development of office design and layout plan: To design the most efficient layout and develop corresponding office design concept suitable to the operation of MCA-Mongolia;
  2. Preparation of cost estimates: Prepare technical specification of programs of works (POWs) including bill of quantities and cost estimates for partitioning and other interior works of a newly built office space;
  3. Supervision and monitoring of office build-out: To monitor and supervise the construction contractor for the progress of works and work performance to ensure compliance with approved design and work plans and specifications, and report to National Secretariat/MCA-Mongolia.

This SPN for Request for Proposals (“RFP”) for Consulting Services for Architectural Layout, Interior Design and Supervision follows a General Procurement Notice that appeared in dgMarket, UNDB Online, and Mongolian daily newspapers Today and National Post on July 9, 2018.

A Consultant will be selected under the Least Cost Selection (LCS) Method, the evaluation procedure which is described in the relevant sections of the RFP in accordance with “MCC Program Procurement Guidelines” provided on the MCC website (www.mcc.gov/ppg).

This RFP is open to all eligible entities (“Consultant firms”) that wish to respond.

To register and request the RFP, interested consultants should send an e-mail with the subject line, “Request for RFP for MCA-Mongolia Office Design”, to Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com, with copy to enkhtungalag.togtokh@mca-1.org, Procurement Specialist at the National Secretariat. Consultants should provide their full contact information in the e-mail. This will also ensure that interested firms receive updates regarding this RFP.

Proposals must be uploaded to the submission link no later than 10:00 am Ulaanbaatar time (GMT +8), on February 1, 2019. Bidder may submit their proposals in Mongolian or English. Please note that only electronic Proposals shall be accepted. Late Proposals will not be accepted under any circumstances.

National Secretariat for Development of the Second Compact Agreement between the Government of Mongolia and the US Millennium Challenge Corporation

Ministry of Foreign Affairs
7A Peace Avenue Ulaanbaatar – 14210, Mongolia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж