Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогджээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг хэлэлцэхээр товлосон байсан бөгөөд Б.Махбал шүүх хуралдаан өөрийн биеэр оролцсон байна.
Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ