Хойд Солонгост далайн эргийн амралтын газар нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост далайн эргийн амралтын газар нээгдэнэ

Хойд Солонгост далайн эргийн амралтын газар нээгдэнэ

Хойд Солонгосын  наран шарлагын газар бүхий далайн эргийн амралтын газрын цогцолбор байгуулах далайцтай төсөл амжилттай хэрэгжиж, дуусах шатандаа орж байгаа нь хиймэл дагуулаас авсан зурагт харагджээ.

БНАСАУ-ын “Вонсан-Калма” гэх аялал жуулчлалын бүст энэ оны аравдугаар сар гэхэд зочид буудал, завины зогсоол, спорт цогцолбор, усан парк, наран шарлагын газар бүхий цогцолбор амралтын газар сүндэрлэх аж. Энэхүү төслийн тухай Ким Жон Ун шинэ оны мэндчилгээндээ ч бас дурдсан бөгөөд “Вонсан-Калма” руу өнгөрсөн онд гурван ч удаа айлчилсан байна.

Далайн эрэг дээр орших Вонсан муж нь маш сайхан байгальтай бөгөөд Хойд Солонгосын иргэд зуны улиралд аялж, зугаалах зорилгоор зорин очдог. Ким Жон Ун ч бас хүүхэд байхдаа зуны амралтаа тэнд өнгөрүүлдэг байсан аж.

Цөмийн хөтөлбөр, туршилтуудаас үүдэн Хойд Солонгост олон улс хориг тавиад байгаа учраас аялал жуулчлалын салбар нь мөнгө олох гол эх үүсвэр нь болжээ. Харин Вонсан мужийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх тус төсөлд 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухай 2017 онд Ройтерс агентлаг мэдээлж байсан юм. Түүнчлэн тус газарт цэргийн нисэх онгоцны буудал байж байгаад 2015 онд өргөтгөл хийснээс хойш иргэний агаарын тээврийн үйлчилгээ явуулах боломжтой болсон нь аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх аж.

Тус газар нь үзэсгэлэнтэй далайн эргээс гадна халуун рашаан, нууруудаараа алдартай юм. Мөн 2014 оноос хойш өвлийн улиралд цанын бааз болгон ашиглаж байна.

Жилд хэдэн жуулчин хүлээн авдгаа Пеньян мэдээлдэггүй ч “Channel News Asia”-д бичиж байснаар ойролцоогоор 100 мянган гадаадын жуулчид Хойд Солонгосыг зорин очдог аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж