Б.Троц анх удаагаа эсрэг дүрээр Вашингтоны талбайд ирнэ | News.MN

Б.Троц анх удаагаа эсрэг дүрээр Вашингтоны талбайд ирнэ

Б.Троц анх удаагаа эсрэг дүрээр Вашингтоны талбайд ирнэ

Б.Троц анх удаагаа эсрэг дүрээр Вашингтоны талбайд ирнэ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн Нью-Йорк Айландерс баг маргааш өглөө Вашингтон Капиталс багийн талбайд зочлон улирлын ээлжит тоглолтоо хийнэ. Хоёр багийн энэ улирлын анхны тоглолт болж байгаа бөгөөд Нью-Йорк Айландерс багийн дасгалжуулагч Б.Троц Вашингтон Капиталс орхиж, Нью-Йорк Айландерс багийг удирдсанаас хойш анх удаа нэг тайлбад гарах гэж байна.

56 настай Канад эрхэм Б.Троц 2014-2018 оныг дуустал дөрвөн улирал Вашингтон Капиталс багийг удирдсан бөгөөд өнгөрсөн улирал тус багийн 44 жилийн түүхэн дэх анхны стэнлийн цомыг авчирсан гавъяатай дасгалжуулагч юм. Нэгдсэн Улсын нийслэл хотын баг Вашингтон Капиталст анхны стэнлийн цомыг нь авчирч өгсөн Б.Троц лигийн аваргын цомыг хүртснээс долоо хоногийн дараа ажлаа хүлээлгэн өгөөд гурав хоног ажилгүй суугаад Нью-Йорк Айландерс багийн дасгалжуулагчаар томилогдсон.

Хуучин багтаа эсрэг дүрээр ирэх гэж буй Б.Троц “Миний сэтгэл маш ихээр хөдлөж байна. Би тэнд гайхалтай дөрвөн улирлыг өнгөрүүлсэн. Бид олон тоглолтонд ялалт байгуулсан бөгөөд би тэнд олон найзуудтай болсон” хэмээн ярьжээ. Б.Троц Вашингтон Капиталс багт ажилласан дөрвөн жилийн хугацаанд 205 тоглолтонд ялалт байгуулсан бол нэмэлт цагт 89 удаа, үндсэн цагт 34 удаа хожигдол амсаж байжээ. Мөн багаа удирдсан дөрвөн улиралдаа тогтмол плэй-оффт шалгарч байсан.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж