Эмх цэгцийн гайхамшиг найман сая ам.долларын ашиг авчирчээ | News.MN

Эмх цэгцийн гайхамшиг найман сая ам.долларын ашиг авчирчээ

Эмх цэгцийн гайхамшиг найман сая ам.долларын ашиг авчирчээ

Эмх цэгцийн гайхамшиг найман сая ам.долларын ашиг авчирчээ

Мари Кондо хэмээх бүсгүйн эрхэлдэг ажлынх нь албан ёсны нэр нь эмх цэгцтэй амьдралын зөвлөх бөгөөд тэрбээр өөрийн номоо бичиж, телевизийн шоу нэвтрүүлгүүдэд оролцдог болсноор 2019 оны байдлаар нийт хөрөнгө нь найман сая ам.долларт хүрчээ.

Мари Кондо бол “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид: Салан задгай байхаа больж, эмх цэгцтэй амьдрах Япон ухаан” номоороо эмхэлж цэгцлэх “онол”-ыг боловсруулж, минималист амьдралын хэв маягийг дэлхийн олон оронд түгээж байгаа эмхэлж цэгцлэх мэргэжилтэн юм. Монголчуудын дунд ч бас энэхүү ном нь маш их эрэлттэй байгаа.

Өдгөө 34 настай Мари Кондо нь социологийн чиглэлээр их сургуульд суралцсан ч 19 настайгаасаа эхлэн эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тухайн үед түний таван цагийн ажлын хөлс нь 100 ам.доллар байв. Хэдхэн жилийн дараа гэр цэвэрлэх “шидэт арга” буюу Конмари нь маш алдартай болж, түүнийг гэртээ авчрах гэсэн хүмүүс зургаан сарын өмнөөс урт дараалал үүсгэн, захиалга өгөх болсон байна. Тэрбээр 2015 онд “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байв.

“Амьдралыг өөрчлөх эмх цэгц бас түүний гайхамшигт ид шид” номдоо Мари Кондо нь бидний мэддэг юм шиг атлаа мэддэггүй, анзаардаггүй гэр орны олон асуудлыг хөндөж, эмх цэгцтэй амьдарснаараа хэрхэн аз жаргалтай болох тухай өгүүлсэн юм. Түүний боловсруулсан аргаар гэрээ нэг л удаа цэвэрлэсний дараа дахин хэзээ ч цэвэрлэгээ хийх шаардлагагүй болдог онцлогтой.

Дэлхийн 41 хэл дээр орчуулагдан, нийт 11 сая хувь борлогдсон тус ном нь 27 долоо хоногийн турш Нью-Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад бичигдсэн. “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном нь анх 2011 онд Японд, 2014 онд АНУ-д зарагдаж эхэлсэн байна. Өдгөө тэрбээр “Амьдралыг өөрчлөх гайхамшиг” хэмээх сэтгүүл, “Баяр баясгалан” зэрэг номыг англи хэл дээр, мөн бусад хэд хэдэн номыг Япон хэл дээр бичиж, худалдаанд гаргаад байгаа аж. Мари Кондогийн бий болгосон Конмари аргаар эмхэлж цэгцлэх тухай шоу нэвтрүүлэг ч бас энэ сараас эхлэн “Netflix” дээр гарч байна.

ЭХ СУРВАЛЖ: GOODHOUSEKEEPING.COM

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-18 64.119.20.162

"... ашиг авчирчээ" гэж юу бичээд байнаа, хүүхээ чи??? "Ашиг олсон, ашиг хүртсэн, ашигтай ажилласан г.м." ярьж бичдэг юм шүү дээ!!! Үүнээс хойш хэлэх үгээ жаахан ч гэсэн бодож байж бичиж байгаарай!!!

Avatar

Zochin 2019-01-18 103.229.123.35

Orlogo olson.

Avatar

zochin 2019-01-18 202.9.43.73

миний ширээний ном

Avatar

Зочин 2019-01-18 202.9.43.73

Англи дээр нь унш , монгол орчуулга ч бас давгүй . уншихаас гадна ухаар тэгвэл дахиж гэрээ цэвэрлэх ямар ч шаардлагагүй болноо .ЭМХ ЦЭГЦИЙН ГАЙХАМШИГ ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ ШҮҮ КОНДО -Д БАЯРЛАЖ ЯВДАГ

Avatar

номуун 2019-01-18 202.55.191.205

Түүний боловсруулсан аргаар гэрээ нэг л удаа цэвэрлэсний дараа дахин хэзээ ч цэвэрлэгээ хийх шаардлагагүй болдог онцлогтой. xaxa bas iim yum bnaa ain

Avatar

Зочин 2019-01-18 202.131.236.58

харин тийм,арай л буруу орчуулсан юм шигээ.

Avatar

zochin 2019-01-18 202.9.43.73

чи уншсан ч энэ философийг ухаж ойлгох хэмжээний хүн биш байна өшөө сайн боловсор тэгвэл яваандаа ойлгож мэдэх л юм нас бас нөлөөлнө амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж