Д.Дорлигжавыг санаатай гүтгэж, саатуулсан гэв | News.MN

Д.Дорлигжавыг санаатай гүтгэж, саатуулсан гэв

Д.Дорлигжавыг санаатай гүтгэж, саатуулсан гэв

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн   төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд нь Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокурорын алба хашиж байхдаа өөрийг нь дарамтлан дөрвөн сая ам.долларыг авсан талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Д.Дорлигжавыг  авлига албан тушаалын хэргээр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ нэгдүгээр сарын 7-ны өдөр нэгжлэг хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан юм. Түүний хувьд ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй.  Эл шийдвэрийг Д.Дорлигжав болон өмгөөлөгч нар нь эсэргүүцэж нэхэмжлэл гаргасныг  энэ сарын 16-ны өдөр Хан-Уулын шүүхээр хэлэлцсэн ч өмнө гаргасан нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгосон юм.


Тэгвэл өнөөдөр /2019.01.18/ Д.Дорлигжавын өмгөөлөгчид болох Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд “Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд , Монгол Улсын ерөнхий прокурор, Шадар сайдаар ажиллаж байхдаа төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан учир энэ гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй” гэдэг шалтгаанаар нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хууль, шүүхийн байгууллага  хүнийг эрхэлж байсан ажлаар нь  ялгаварлаж болохгүй. Бидний зүгээс Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэдгээ хэлж байлаа.

Т.ГАНБОЛД  ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭСЭН

Өмгөөлөгч Э.Амархүү

Өмгөөлөгч Э.Амархүү “2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн С1 телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн   төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд оролцохдоо  хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн. Та бүхэн нэвтрүүлгийг үзсэн бол Т.Ганболд нь  нэлээн зузаан баримтуудыг гаргаж ирсэн.  Тэрхүү баримтуудаас нэгхэн хуудсыг сонгож зөвхөн  нэг зүйл заалтаар гэрээний ерөнхий  утгыг агуулж тайлбарласан. Хуульч хүнийхээ хувьд гэрээ болон аливаа нэгэн хэлцлийг зөвхөн гэрээний нэгхэн зүйл заалтаар тайлбарлаж мэдэгдэл хийх нь болчимгүй үйлдэл юм. Хэрэв Т.Ганболд олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээхийг хүссэн бол өөрт байсан бүхий  л мэдээллийг тус нэвтрүүлэг дээр дэлгэх байсан.

Энэхүү хавтаст хэрэг нь  2011 оны наймдугаар сарын 4-ний  өдөр байгуулсан ерөнхий  гэрээ холбогдох захидал харилцааг хамтад нь олон нийтэд дэлгэх ёстой байсан. Эдгээр баримтыг  нийтэд дэлгэсэн бол гэрээний үнийн дүн нь 15 сая ам.доллар биш 23 сая  ам.доллар  гэдэг нь илэрхий болох байсан.  Д.Дорлигжав энэ талаар 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Eagle news нэвтрүүлэгт оролцохдоо  дэлгэрэнгүй тайлбарласан.  Энэхүү хоёр нэвтрүүлгийг харьцуулаад үзээрэй.

Хэн нь өөрт байгаа гэрээний мэдээллийг бүгдийг нь олон нийтэд  танилцуулаад, хэн нь  гэрээний талаарх мэдээллийг нэгхэн хуудсыг  танилцуулаад байгаа юм.Гэрээ хоёр талт гэрээ бөгөөд нөгөө талаас  ОХУ-ын иргэн   С.В.Поушок. Бидэнд  гэрээний үнийн дүн хэд болох гэрээтэй холбоотой  тайлбар, нотлох баримт, материалуудыг С.В.Поушок  ирүүлсэн. Нэгдүгээр сарын 16-ны өдөр холбогдох материалыг АТГ-д хүргүүлсэн. Одоо шалгагдаж байна . Нийт ард иргэдэд хандаж хэлэхэд Д.Дорлигжавт хандсан дайралт гүтгэлэг мэдээллүүдэд авталгүйгээр шүүх хуулийн байгууллага үнэнийг олтол урьдчилсан дүгнэлт бүү гаргаач  гэж хүсч байна” гэв.

Т.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР  НЬ ӨМНӨХ БИЗНЕСИЙН ХАРИЛЦААНЫ ЯВЦАД ҮҮССЭН ӨР ТӨЛБӨР

өмгөөлөгч Т.Мөнх-Оргил

Дараа нь өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нь гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр   “ОХУ-ын иргэн С.В.Поушок болон Алтан Дорнод Монгол ХХК-ийн   дарга Т.Ганболд нар 2011 оны наймдугаар сарын 4-ны өдөр тус  компанийн хувьцааг 23 сая ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ хийснээс энэ бүх асуудал үүссэн.

Гэхдээ үүнээс өмнө Д.Дорлигжавын  төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ийн зүгээс С.В.Поушоктой  түүний компанийг 23 сая ам.доллараар худалдан, худалдан авахаар тохиролцсон байсан. Үүний урьдчилгаа болгож гурван сая ам.долларыг түүнд шилжүүлсэн. Гэтэл “Рекат Монголиа“ ХХК-ийн зүгээс төлбөрөө төлөхгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн учраас тэрхүү гэрээг цуцалж дараагийн худалдан авагч болох Т.Ганболдын Phoenix Sino Limited ХХК-д дээрх дүнгээр зарахаар болсон байдаг.

Гэрээнд оролцсон талууд дээрх үнийн дүнгээс “Алтан Дорнод Монгол”  ХХК-ийн  зээлийн тооцоо, Голомт банкны өмнө хүлээсэн үүрэг, компанийн ажилтнуудын цалингийн өр зэргийг шилжүүлэхээр тохиролцсон.  Дээрх асуудлын гол сэдэв болон хөндөгдөөд байгаа дөрвөн сая ам.долларын баримт нь С.В.Паушокоос  “Рекат Монголиа” ХХК-ийн авах ёстой мөнгийг  шилжүүлсэн баримт юм. 2011 оны есдүгээр сарын 22-ний өдөр Т.Ганболдын “Эн Ар Ай” компаниас 2.000.000 ам.доллар “Рекат Монголиа” ХХК-ийн дансанд орсон учраас  тухайн өдөртөө зээлийн үндсэн төлбөрт  зарлага  байдлаар татагдсан. Харин 2011 оны арваннэгдүгээр сарын 8-ний өдөр Т.Ганболдын “Пайонеринг интернешил “ компаниас Голомт банканд ирүүлсэн хүсэлтээр тухайн мөнгийг андуурч шилжүүлсэн буцааж шилжүүлж өгөхийг хүссэн тоот хүргүүлсэн байдаг. Үүнийг Голомт банкны  зүгээс өөрийн өрөндөө  тооцож татаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Т.Ганболдын хэлсэн дөрвөн сая ам.доллар  нь өмнөх бизнесийн харилцааны явцад үүссэн өр төлбөрийг шилжүүлсэн асуудал. Гэтэл төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хамаарал бүхий этгээдэд  авлига өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм” гэв.

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Thursday, January 17, 2019

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-18 64.119.17.33

Бусдыг дарамталж хорих болохоороо хууль болдог өөрөө хууль зөрчихөөрөө уйлан донгодоод хэрэггүй ээ .Хууль яаж үйлчилэхийг харъя. Хорилоо , өвдлөө, гарлаа л битгий болоосой хэр үнэн шалгах юм бол доо.

Avatar

Зочин 2019-01-18 202.179.25.184

Амны салиа нь арилаагүй хэдэн жулдрай нар өмгөөлөгч нэр зүүгээд шалчигнаад явахын.Алгадаад унагачихмаар юмнууд дүрдээ итгээд сонгуульд өрсөлдөнө гэж хуцна аа.Баасанхүү гээд гөлөг тэгж гарч ирсэн

Avatar

muu abilgagchiig emgeelegcheeree damjuulan hyzbaa?.... 2019-01-18 148.60.92.227

ardchilsan nertei hylgaich nariig Mongoliin ard tymen meddeg bolson yu gej ch dongosood nemergyi ee!!salgaj soorond syylgahdaa l syylgana!

Avatar

ZOCNIN 2019-01-18 69.76.229.35

DORLIGJAV CNINI PRUKROR UMUU MORDON BAITSAAGCN UMUU NAIMAACNIN UMUU ER NI YAHAARAA OLON SAE DOLLORIIN ASUUDALD ORJ YVDAG HUN BNAA ERDENETIIN OLON SAE DOLLOR BAS BNA DOLLORT IH DURTAI DARGA PRUKROR UMAA,,,UUL NI HARIUTSLAGA YRIAD SUUJ BAIH ESTOI HUN BIZDEE MONGOL ULSIIG HYNAJ YVAH HUN DOLLOR YRIJ YVDAG ICNMEER SHORON SHORON SHORON

Avatar

zocnin 2019-01-18 69.76.229.35

OMGOOLOGCNIDOO DORLIGJAVIIN OLON MASHIN TALIIGAACN OHINIIH NI OLON BRENDIIN TSUNHNUUDIIN OLON SAE DOLLORIIN SURGUULIUDIIG TER HORONGIIN TSALINGAARAA AVSIIM GEJIL TENEGTEVDEE TA HEDEN DOLLORT ZARAGDSAN OMGOOLOGCNID BE TA 3 ICNIJ AMIDRAAD TATGALZAHGUI YASAN

Avatar

УЛСЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ХЭН БЭ?! ДОН ЖОНКУУ??? 2019-01-18 175.38.95.65

ДОРЛИГЖАВЫГ ЯЛЛАЖ, ХАТУУХАН ШИЙТГЭХ НЬ ЗӨВ ӨӨ, ГЭХДЭЭ ЖОНКУУГИЙН 280 САЯ АМДОЛЛАРЫН ДЭРГЭД 4 САЯ БОЛ ХАЛААСНЫ ХУЛГАЙ ТӨДИЙ ШҮҮ!!! ЭХЛЭЭД ДОЛИГЖАВТ 10 ЖИЛ ЧАНГАД ЯЛ ӨГӨӨД ДАРАА НЬ ЖОНКУУГ БУУСАН ӨДӨР НЬ СААТУУЛЖ ХАМСААТНУУДЫНХАН ХАМТ ДОРЛИГООС 5 ДАХИН ИЛҮҮ ШИЙТГЭЛ НООГДУУЛАХ НЬ ШОДРОГОСОНД НИЙЦНЭ!!!

Avatar

Ажил 2019-01-18 202.126.89.107

Ховоор ажил хийж байдаг болсон доо хамар Ганболдоос хол явсан нь дээр шүү бизнесмэн үүдээ

Avatar

иргэн 2019-01-18 202.179.25.209

Овоо босгоогүй бол Шаазгай юун дээр суухав гэгчээр Дорлигжав Өөрөөс нь болсон нь гарцаагүй Төрийн өндөр Алба хашиж байгаа Хүн тэр их Мөнгө төгрөгтөй яах гэж холбогдсон юм Өөрийнх нь Буруу

Avatar

Зочин 2019-01-18 167.160.113.68

Ali alind ni uchir baigaa. Gehdee Gambold uneniig helsen gedgiig humuus oilgoj baigaa

Avatar

Зочин 2019-01-18 103.229.122.166

Андуураад хийчихсэн гээд байсан чинь төлбөр болж таарсан уу? Ард түмнийг өөрсдийн адид тэнэг гэж боддогоо болиочээ.Өмгөөлөгч нь ч ялгаагүй Дорлигжав та нар гахай, нохой шиг гулигдсаа/бөөлжис/ буцааж долоож, залигаад байх юм. Ичээчээ….

Avatar

Зочин 2019-01-18 202.179.24.201

Бичлэг нь гарахгүй байна. Энэ бичлэг өөр хаана ч алга. Санаатай ингээд байна уу?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-01-18 103.57.92.166

Миний дүү нар манай ШАРГА МОРЬТЫН ЗУСЛАНД байдаг "ДОРЛИГЖАВЫН ДОЛОО" гэсэн нэртэй 7 хаусын түүхийг сайн судлаад үзээрэй. ЗУСЛАНГИЙН ХӨГШЧҮҮЛЭЭС ЭНЭ ТАЛААР АСУУГААД ҮЗЭЭРЭЙ. Та нарын үйлчлүүлэгч Дорлигжавын талаар жирийн иргэд юу гэж үздэгийг мэдээд ав л даа.Хэрэг болно шүү.

Avatar

Zochin 2019-01-18 139.5.216.243

Ganbold ch emegtei hunees 7 n dor hov yarij bsanda, ali alid n uchir bga bhda

Avatar

Зочин 2019-01-18 194.230.158.62

4 say $ bus niitdee 9 say $ avsan. Dorligjav Genkotoi huvaafaad avchihsan yum bilee. Tegeed Genko sandarch guigeed baigaa shuu

Avatar

нэр төр 2019-01-18 49.0.147.37

Дорилогжав 1 удаа аргалсан одоо арай чадахгүй байлгүй

Avatar

Зочин 2019-01-18 202.179.31.120

Ямартай ч увс намыг дарах л хэрэгтэй бн

Avatar

Зочин. 2019-01-18 122.201.23.226

Ярьж байгаа чинь итгэл үнэмшилгүй эргэлзсэн байдалтай хүмүүсд харагдаж байна

Avatar

шударга төр тогтоох ёстой 2019-01-18 122.201.21.227

ЕП авлига авсан. ЭНЭ хуулийнханд эрс өөрчлөлт зайлшгүй хийх хэрэгтэй байна даа. ШЕЗ ийн дарга нь хүн дайрч алсан, гавьяат болсон нөхөр байгаа. НЭГ ч шүүгч түүнийг буруутгаагүй шүү

Avatar

Зочин 2019-01-18 124.158.109.232

Яг гүтгэж харагдаач.Дорлигжав ганц тамхи зарж үзээгүй байж яаж ийм их мөнгөтэй болсон нь сонин шт.Охин нь маш их мөнгөтэй байсан гэхээр мэдээж Дорлигжавын авилга шт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж