С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг дахин буурууллаа | News.MN

С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг дахин буурууллаа

С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг дахин буурууллаа

С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг дахин буурууллаа

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасаны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж, жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг  2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” хэмээсэн юм.

Тэтгэвэр авагчдыг  зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин: 2019-01-18 66.181.160.30

Ямар нэгэн нам гэж яриагүй. нэгэн үзүүрт сэтгэлээр олныхоо төлөө ажиллаж яваа хүнийг бас юу гэж оролдмоор байна даа. Дүүд амжилт хүсье

Avatar

Зочин 2019-01-18 202.21.106.168

Энэ новш монгол хүнийг тэтгэвэрт гарахад улам хэцүү болгосон. Чи хариугаа хүртэх болно.

Avatar

Чинзориг 2019-01-18 66.181.161.61

Битгий тоглоод бай та нартэтгэрийг нэмсэн нэртэй хцвиар нэмээгүй баеаж бгаа юм шиг 30 мянга шүү. Наад зээлээ 3 хувь болгооч үхээрүүдээ

Avatar

ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ НЭРИЙН ДООР БИДНИЙГ ШУЛЖ БАЙНА 2019-01-18 202.9.43.70

БАНКНЫХАА ЗЭЭЛЭЭС ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛИЙГ ХАСЧИХ ТЭГВЭЛ ХЭН ХЭНДЭЭ АМАР БАНКНЫХАН ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХЭРЭГЦЭЭН ДЭЭР ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН ТОГЛОЖ БАЙНА ҮҮНИЙ ЦААНА ХЭН БАЙНА ДАНДАА Л НӨГӨӨ ТӨРИЙН ТОМЧУУЛ, БАНКНЫ АЛБАН, ХААГЧИД АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ 3%-ИАР ТЭР БУМААР НЬ АВААД БИДЭНД ӨНДӨР ХҮҮГЭЭР ЗЭЭЛДҮҮЛДЭГ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛЭЭ ЗОГСООЧИХВОЛ ХЭН Ч ӨГҮҮЛЭХГҮЙ СОЦИАЛИЗМЫН ҮЕД БИДНИЙ ӨВГӨД ХӨГШИД АМЬДАРЧ ЧАДААД БАЙСАН ЮМ ЧАДАЖ Л ТААРАНА.

Avatar

Зочин 2019-01-18 103.229.121.248

Тэтгэврийг барьцаалж банк зээл олгоно гэдэг гажуудсан бодлого юм. тэтгэврийг сар сард нь гар дээр нь өгдөг л байх хэрэгтэй. тухайн өндөр насины сарын хэрэглээний мөнгө юм. Яг үнэндээ өндөр насны тэтгэвэрээр банк мөнгө хүүлж л бгаа юм шүү Энэ бодлогыг болих хэрэгтэй. их хурлын гишүүд жилийн 3 хувьтай зээл авдаг гээд утга алгаа

Avatar

? 2019-01-18 202.179.24.13

Аав, ээж, эмээ өвөөгийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг, ажил хийдэггүй, залхуу, ахмадуудыг хүчээр зээл авахуулж өөрсдөө ашигладаг, буцааж ахмадуудад өгдөггүй, өөрсдийн үр хүүхдийн сургалтын төлбөрийг эмээ өвөөгөөр нь төлүүлдэг, олон сараар зээл авахыг шахдаг дарамталдаг залуучууд яасан олон юм бэ? Бичсэн сэтгэгдлүүдийг харахад олон жилээр зээл авах тухай бичиж, 1 жилээр зээл авахад ахмадууд ойр зуурын хэрэгцээгээ хангадаг юм. Залуучуудаа ажил хийцгээ, хүүхдээ өөрсдөө тэжээцгээ!!!!!!

Avatar

Зочин 2019-01-18 66.181.161.12

Манай монголоос өөр улсад тэтгэврийн гэж байдаггүй гэж сонссон. Энэ үнэн үү, худлаа юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж