Какүрюү М.Ананд башёг орхилоо

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд башёг орхилоо

Какүрюү М.Ананд башёг орхилоо

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёг аварга Какүрюү М.Ананд орхилоо. Тэрбээр өчигдөр болсон тав дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровт унаж хоёр даваа, гурван унаатай болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр Хокүтофүжитэй барилдах байсан ч башёг орхих шийдвэрийг өчигдөр гаргажээ.  Какүрюү аварга тэмцээний өмнө баруун хөлний шагайгаа гэмтээсэн байна.

Хацү башёг аварга Кисэносатогийн араас Какүрюү орхилоо. Мөн том цолтонуудаас Гүржийн бөх, озэки /арслан/ Точиношин мөн л тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Одоо аваргуудаас ганцхан их аварга Хакүхо М.Даваажаргал үлдсэн. Хакүхогийн хувьд таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байгаа.

Хацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан өнөөдөр болно.

Ичиножёо А.Ичинноров тав дахь өдөр аварга Какүрюү М.Анандыг давж, даваагаа ахиуллаа. 2019.01.17
Аварга Какүрюү, Кисэносато нар Хацү башё эхлэхийн өмнө бэлтгэл дээр. 2019.01.07
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж