“Барса” энэ долоо хоногт Алвестэй гэрээгээ сунгана

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

“Барса” энэ долоо хоногт Алвестэй гэрээгээ сунгана

Испанийн алдарт “Барселона” клуб энэ зун гэрээ нь дуусч, чөлөөт агент болох гэж байгаа жигүүрийн хамгаалагч Даниэл Алвестэй үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар болсон байна.

Sport.es сайтын мэдээлж байгаагаар Каталоны баг энэ долоо хоногт Алвест шинэ гэрээ санал болгох гэж байгаа аж.

Түүнийг багаас явж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Европын зургаан клуб санал хүргүүлсэн аж. Үүнд Италийн “Ювентус, “Интер”, Английн “Ливерпүүл”, “Манчестер Сити”, Францийн “ПСЖ” болон Германы “Боруссия Дортмунд” клубүүд багтаж байгаа юм. Гэхдээ эцсийн эцэст тэрбээр Испанид үлдэхээр болж байх шиг байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж