Д.Сумъяабазар сайд засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа | News.MN

Д.Сумъяабазар сайд засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

СУМЪЯАБАЗАР

Д.Сумъяабазар сайд засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Д.Сумъяабазар сайд засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 17-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, 2019 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Уулзалтын  үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогоо аймгийн удирдлагуудад товч танилцууллаа. Тэрбээр “2019 он уул уурхайн салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, ач холбогдолтой жил байх болно гэж бид тооцон ажиллаж байна. Уул уурхайгаас орж байгаа хөрөнгө оруулалт нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа чухал салбар. Хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа энэ үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн үүрэг оролцоо чухал байгааг онцлон хэлмээр байна” гэлээ.

Салбарын сайд мөн Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил амжилттай явагдаж байгааг дурдаад, үйлдвэрийн бүтээн байгууүлалтыг 2019 оны есдүгээр сараас эхлүүлэхээр шуурхайлан ажиллаж байгааг хэллээ. Мөн Геологийн салбарт энэ онд гео мэдээллийн сан болон газрын ховор элементийн төслийг боловсруулж батлуулах, уул уурхайн салбарт эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөж байгааг хэлсэн юм.

2018 онд УУХҮЯ-ны Засаг дарга нартай хамтран ажилласан гэрээний биелэлт 84.2 хувьтай гарчээ.  Хамтран ажиллах гэрээний үнэлгээний дүгнэлтээс харахад Баянхонгор аймаг хамгийн өндөр буюу 92 хувийн үнэлгээтэй байгаа бол Дорнод аймаг хамгийн бага буюу 56.4 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Сайдын танилцуулгын дараа Засаг дарга нар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Улсын эдийн засгийг үүрч байгаа уул уурхайн салбарын үйл ажиллааг орон нутгийн удирдлагууд дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Гэхдээ эртнээс тахин шүтэж ирсэн тахилгатай газар, аялал жуулчлалын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй болохыг салбарын яамнаас мэдэгдсэн юм.

Ингээд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 21 аймгийн онцлог тус бүрт зохицуулан бэлдсэн гэрээг Засаг дарга нартай  байгууллаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Боргио 2019-01-18 66.181.171.34

Засгийн газрын тэргүүн нь засаг дарга нартай гэрээ хийсэн бол болоо ш дээ. Сайд нар бол Засгийн газрын чи үүргийг өөр өөрийн салбарт хэрэгжүүлэх үүрэгтэй учир бас юун гарынн үсэг зурах. Товчхоноор бол цаас үрж, мод шатаах хэрэггүй шүү Сайд аа.

Avatar

irgen 2019-01-18 66.181.160.14

Ишшшш Сумьяа бадар төрийн сайд хийхээр энэ төр засаг ямархуу байгаа нь ойлгомжтой хөөрхий дөө монгол минь

Avatar

ИРГЭДЭЭС 2019-01-18 139.5.219.113

Аймгийн засаг дарга, түшмэдүүд гэж... өөрсдийгөө бараг ерөнхий сайд гэж боддог юм биш үү ! Хэртэй л бол яамны сайдыг тоохгүй дээ. Монгол Улсын хуулийн хажуугаар өөрийн гэсэн худлаа үнэн дүрэм, журам гаргаад л... Иргэдийн Хурал гэгч нь хавсайдаад л... Намчирхцгаагаад л... Үзэж тарцгаана шүү дээ ! Босоо тогтолцоотой улс л юм бол чанга гараар барьж, засгийн шийдвэрийг эсэргүүцсэн, гацаасан элдэв оролдлого, орон нутгийнхан дундаа попрох асуудлыг хайр найргүй хариуцлага тооцох хэрэгтэй !!!

Avatar

ӨМГӨӨЛӨГЧ 2019-01-18 202.179.26.206

ЭНЭ МАШ ЗӨВ АЖИЛ ШҮҮ. ЗАСАГ ХҮЧТЭЙ, ОРОН НУТАГТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЖ БАЙЖ Л АЖИЛ ЯВАХ ЮМ БАЙНА ЛЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ ОДОО МОНГОЛЫН 21 АЙМАГ БАРАГ МОНГОЛ УЛС ДОТОРХ 21 УЛС ШИГ БОЛЧООД БАЙГААШТ.

Avatar

зочин 2019-01-18 66.181.166.196

Гэрээтэй гэрээгүй хамтран ажиллах ёстой биз дээ, тэнэг бөх юун гэрээ мэрээ яриад шоудаад байна. Яах учраа олохгүй төөрчихсөн яваа л хүний ажил юм даа зайлуул

Avatar

зочинд 2019-01-18 216.162.47.70

жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулдагийг мэдэхгүй бж битгий хүн доромжлох гэж яар тэнэгээ.

Avatar

pooh jil bur uu 2019-01-18 108.170.182.183

Ugaasaa hamtarch ajil gej songohiig n\' songoj tomilohiig n\' tomiloo biz dee? Gereegee zurchvul tegeed yah uu? Hen n\' heniigee shuuhed uguh uu? Tiim yum baihgui uchraas ene bol hudlaa l iluu helberdelt

Avatar

зочинд 2019-01-18 216.162.47.70

жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулдагийг мэдэхгүй бж битгий хүн доромжлох гэж яар тэнэгээ.

Avatar

МУИС 2019-01-18 202.21.127.168

Угаасаа Засгийн газрын сайд нь Засаг дарга нартайгаа хамтран ажиллах ёстой биз дээ. Гэрээ байгуулаагүй бол тэгээд яах байсан юм, ажиллахгүй гэх юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж