Шалгалтанд ороогүй 50 орчим сурагч байна

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Шалгалтанд ороогүй 50 орчим сурагч байна

Өнгөрсөн жил манай аймгаас ЕБС-ийг 1536 сурагч төгсөж байсан бол энэ жил 550 гаруй сурагч төгсөж байна. Энэ жил ЕБС төгсөгчид монгол хэл бичгийн шалгалтанд орж 400-аас дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-нд орох эрхтэй болсон. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл улсын хэмжээнд 2-р сарын 1-3 сарын 9 –ний хооронд явагдаж шалгалт 3-р сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан юм. Энэхүү шалгалтанд 671 хүүхэд бүртгүүлснээс 559 нь энэ оны төгсөгчид бөгөөд шалгалтанд бүртгүүлсэн сурагчдаас 50 гаруй хүүхэд ороогүй гэнэ.

 
Одоогийн байдлаар дээрх сурагчид яагаад монгол хэл бичгийн шалгалтанд ороогүй эсэх асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. 4-р сарын 25-нд эхний шалгалтанд унасан сурагчдаас ахин шалгалт авна. Харин эхний шалгалтанд бүртгүүлээгүй тохиолдолд 2дахь удаагийн шалгалтанд орох эрхгүй, дахин бүртгэх боломжгүй гэдгийг хэлж байна. Эхний шалгалтанд шалгуулагчид иргэний үнэмлэхгүй ирэх, бүртгэлийн хуудсаа мартсан зэрэг бичиг баримтын зөрчлийг гаргаж байсан байна. Иймээс дараа дараагийн шалгалтанд бичиг баримтаа бүрэн гүйцэт авчрахыг анхааруулж байна.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж