Цул чүнчигноров чулуугаар яст мэлхий урлажээ | News.MN

Цул чүнчигноров чулуугаар яст мэлхий урлажээ

Цул чүнчигноров чулуугаар яст мэлхий урлажээ

Чулуу урлаач Ц.Лувсандашийн "Монголын нэг өдөр" бүтээл

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Марзан Шаравын “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт бүтээлийг мана чулуун дээр тойруулан сийлсэн нь хүмүүсийн сонирхлыг эрхгүй татна. Өвөрхангай аймгийн Богд сумын нутгаас олдсон мана чулууг өвгөн сийлбэрч Ц.Лувсандаш ийн урлагийн бүтээл болгон хувиргасан нь энэ. Тэрбээр энэ бүтээлээ хоёр жилийн хугацаанд хийсэн бөгөөд доод суурийг нь хар модны ур ашиглан монголчууд атгасан гар шиг нэгдмэл байхыг билгэдэж хийсэн гэв. 

Энэ мэт олны сонирхлыг татсан “Монгол чулуу-2019” үзэсгэлэн өнөөдөр /2019.01.18/ Үлэг гүрвэлийн төв музейн үзэсгэлэнгийн танхим үүдээ нээлээ.


Үзэсгэлэнгийн танхимын хойморт хаш, мана чулуугаар урласан хоёр үлэг гүрвэлийг байрлуулжээ. Хашаар урласан Тарбозаврус Батаарын араг яс нь 144 см урт, 56 см өндөр, 17 см өргөнтэй. Батаарын араг ясыг цагаан хаш чулуугаар, шүдийг Монгол нутгаас илэрсэн солироор, суурь хэсэг болох Монгол Улсын газрын зургийг ногоон хашаар урласан тухай чулуу сийлбэрч Ц.Энхийнесөнбаатар тайлбарлалаа.

Чулуу урлаач Л.Баянмөнхийн "Хааны гэр бүл" бүтээл

Бас нэгэн сонирхолтой бүтээлээс танилцуулъя. Энэ бол цул чүнчигноров чулуугаар урласан яст мэлхий. “Хааны гэр бүл” хэмээх нэртэй энэ бүтээлийн нэг ширхэг нь ойролцоогоор 100 кг жинтэй. Урт нас, амар тайван амьдралыг билэгдэж урласан энэ хосгүй бүтээлийг Өмнөговь аймгийн урлаач Л.Баянмөнх бүтээжээ.

Тэрбээр “Эрс тэс уур амьсгалтай манай оронд ийм чүнчигноров чулуу цулаараа олдох нь маш ховор. Энэ чулуун бүтээлээ хийж дуусгахад долоон жилийг зарцуулсан. Одоогоос 10-аад жилийн өмнө орон нутагт чулууны олдоц сайн байсан. Харин сүүлийн жилүүдэд өнгөт чулууны олдоц эрс муудсан” гэдгийг хэлсэн юм.

Төрийн соёрхолт геологи минералогийн ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн

“Монгол орны өргөн тал нутаг тэр чигээрээ эрднийн чулуун дэвсгэртэй. Тэр дундаа их говийн хараа сунгам уудам талыг бахдаад баршгүй юм. Одоо Монгол нутагт маань өнгөт эрднийн чулууны олдоц улам ховордсоор байна. Манай геологич, судлаачид Монголын нутаг дэвсгэрт 100 гаруй чулууны ордыг илрүүлж, баталгаажуулсан. Жишээлбэл болор, анар, молор, биндэръя, мана гартаамын ордыг илрүүлсэн байдаг” тухай Төрийн соёрхолт геологи минералогийн ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн яриандаа дурдав.

Уг үзэсгэлэнд нийт 20 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулж байлаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй 40 орчим ордын дээжсийг анх удаа олны хүртээл болгож буйг зохион байгуулагчид онцоллоо.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dyrgyizej bna! 2019-01-18 148.60.92.227

odoo ene chylyynyydaa gadags ni gargagchidiig sain hymih heregtei!eh ornoo gadags ni hydaldaj iddegtei ers sylyyn temzeh heregtei bna!

Avatar

Зочин 2019-01-18 202.55.188.39

Ийм юмыг монголчуудаас өөр харамсалтай нь хэн ч авахгүй л дээ. Жаахан бүтээлч байхсан. Үр ашигтай амьдрахсан.

Avatar

TD 2019-01-18 59.153.113.151

Очиж үзмээр юм байна

Avatar

cochin 2019-01-18 59.153.113.151

Mongol saihan chuluu

Avatar

Зочин 2019-01-18 112.72.8.90

Үлэг гүрвэлийн төв гэдэг маань хуучны Лениний музей мөн үү

Avatar

Mongolkhuu 2019-01-18 192.82.64.19

Gaihaltai.ochij uzeh heregtei ym bnda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж