Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулга түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах журамд өөрчлөлт оруулан, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Иймд өнөөдөр Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран тус журмыг иргэдэд танилцуулан, санал авч ажиллаж байна. Түүнчлэн Оршуулга түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохион байгуулан шинэчилсэн журмын төслийг УБЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун танилцуулж, журамд иргэдийн саналыг тусгажээ. Хэлэлцүүлэгт 28 хорооны 65 иргэн оролцсон байна.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ