Буддын шашинтай покерчин 600 мянган доллар хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Буддын шашинтай покерчин 600 мянган доллар хандивлажээ

Буддын шашинтай покерчин 600 мянган доллар хандивлажээ

Буддын шашинтай нэгэн покерчин өндөр зэрэглэлийн покерын тэмцээнд оролцож хожсон мөнгөө бүгдийг нь сайн дурын үйлст хандивлахаар болсон байна.

Канадын иргэн Скотт Велленбах нь Багамын арлууд дээр болсон “Карибын адал явдал” хэмээх покерын тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзлэн, 671 мянган ам.доллароор шагнуулжээ.

Буддын шашин, мөрийтэй тоглоом хоёр зохицохгүй мэт сонсогдож байвч Скотт Велленбахын хувьд үүнийг гайхалтайгаар хослуулдаг нэгэн юм. Тухайлбал, мөрийтэй тоглоом тоглох үеэр хүн маш их адреналин ялгаруулснаар бие нь тавгүйрхдэг бол тэрбээр өдөр бүр нэг цаг бясалгал хийж, буддын сургаалыг байнга санаж явдгийнхаа ачаар тоглолтын үеэр маш тайван байж чаддаг гэжээ. Тэрбээр түвд, санскрит хэлний орчуулагч бөгөөд буддын шашны сургаалын номуудыг орчуулах ажил хийдэг байна.

“Бясалгал хийснээр сэтгэл санаа хөнгөрч, бодол цэгцрээд зогсохгүй хүн өөрөө өөрийнхөө найз болж чаддаг. Хүмүүс ихэвчлэн бодол санаа болон сэтгэл хөдлөлүүддээ захирагддаг. Харин өөрийнхөө сэтгэл санаа, бие махбод дотор юу болж байгааг маш сайн ухаарч, мэдэрснээр биеэ хянаж, анхаарлаа төвлөрүүлэх чадвар нэмэгддэг” хэмээн Скотт Велленбах хэлсэн байна.

Хүмүүс мөрийтэй тоглоом тоглох үедээ хэт донтох, архинд орох, түрэмгий эсвэл бүр хүлцэнгүй ааш араншинтай болох зэргээр өөрийгөө захирч чадахаа больдог байна.  Харин Скотт Велленбах биеэ сайн хянаж чаддаг бөгөөд покер тоглож олсон мөнгөө ихэвчлэн сайн дурын үйлсэд, тэр дундаа сүм, асрамжийн газруудад хандивладаг аж. Покер тоглох болон хандив өргөхийн аль аль нь түүнд сэтгэл ханамж, баяр баяслыг өгч чаддаг гэнэ.

Мөрийтэй тоглоом, тэр дундаа покерын зах зээл нь асар том юм. Өнгөрсөн зууны дунд үеэс хүчээ авсан тус тоглоомын “тамирчид” магадлал, сэтгэл зүйн асар өргөн хүрээтэй онол дэр үндэслэн ур чадвар, гүйлгэ ухаан, стратги ашиглан ялахын төлөө тоглодог.

Эх сурвалж: foxnews.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж