Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 4-ний өдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

Энэхүү хуулийн төслийг 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батлав.

  1. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэж санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 44 нь буюу 89.8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдав.
  2. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 гишүүний саналаар буюу 87.8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдав.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх хуулийн боломжтой болж байгаа юм. Хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж