В.Путины амь насанд халдахыг завдсан этгээдийг баривчилжээ | News.MN

В.Путины амь насанд халдахыг завдсан этгээдийг баривчилжээ

В.Путины амь насанд халдахыг завдсан этгээдийг баривчилжээ

В.Путины амь насанд халдахыг завдсан этгээдийг баривчилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.01.17/  Серби улсад айлчилсан билээ.  Түүний айлчлалаас хоёр хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр Сербийн хууль сахиулагчид Нови-Пазар хотод том үүргэвч үүрсэн сэжиг бүхий эрийг саатуулан шалгахад цүнхнээс нь овоо хараа бүхий винтов буу, тэсрэх бөмбөг хийхэд зориулсан тусгай холбогч утас, тэсрэх бодис, хутга, дамжуулагч станц зэрэг зүйлс байсан гэнэ.

Үүнээс гадна сэжигтний гэрт нэгжлэг хийхэд Исламын улс бүлэглэлийн далбаа болон алан хядах бүлэглэлийн үзэл суртлыг ухуулсан ном, хэвлэлүүд олдсон бөгөөд цааш лавшруулан шалгахад “Dava Tim Centar” хэмээх Саудын Арабаас санхүүждэг Исламын бүлэглэлийн гишүүн 21 настай Армин гэгч байжээ. Энэхүү бүлэглэл нь сүүлийн арваад жилд Балканы хойгийн улсуудад маш их дагагчтай болсон томоохон бүлэглэл юм. Сербийн цагдаагийн байгууллага түүний гар утасны яриа болон зурвасуудын нь шалгаж үзээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр халдлага үйлдэхээр зэхэж байсныг нь тогтоосон байна.

Эх сурвалж: minareport

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АХ 2019-01-18 66.181.160.34

ТРААМПИЙН ТАЛЫХНЫГ ТРААМП РУУ НЬ ЯВУУЛБАЛ ТААРНА БИД ЭНДЭЭ ПУТИНДЭЭ ТУСЛАНАА

Avatar

Ovgon 2019-01-18 103.212.117.234

Putler retengee osgoh gej ulger zohioj ovchignoh yumaa, ene fashist zonogiig hen tooj alahav de. Tertee tergui orosuyd udahgui enenii tilgoig shond olgono.

Avatar

ХЭХЭ 2019-01-18 64.119.17.10

ОРОСУУД ШИНЭ ОНИГОО ЗОХИОЖ БАЙНА. ХАХА ҮМХИЙ ХУЛМАС ЭНЭ ШАР ҮНЭГЭНДЭЭ ҮНЭН ХАЙРТАЙ ШҮҮ ДЭЭ ХАХАХА

Avatar

Зочин 2019-01-18 122.201.24.220

хятад тэмбуу

Avatar

Зочин 2019-01-18 103.26.195.245

Гөлийсөн шаар юмаа, ашгүй урьдчилан сэргийлж чадсан нь яамай даа.

Avatar

ХАХА 2019-01-18 64.119.17.10

ЯМАР ГЭНЭН ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж