Ойн бичил төгөл байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Ойн бичил төгөл байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

Ойн бичил төгөл байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр есөн дүүргийн Засаг даргын орлогч, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал, есөн дүүргийн орон сууцны хорооллын Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтаар тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулах талаар хэлэлцсэн юм.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 онд тохижилт ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийн талаар хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр УБЗАА-ны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс болон Дүүргийн Засаг дарга нарт хандан СӨХ-ны төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж, нэн тэргүүнд ямар байршилд судалгааг гаргах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн тохижилт, ногоон байгууламж, тохижилтын ажлын үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг иргэдийн оролцоотойгоор хэрхэн арчилж хамгаалах санал боловсруулах үүрэг өглөө гэж УБЗАА-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж