Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна | News.MN

Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна

Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна

30 жилийн турш ноёрхож байсан Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн монопольчлолыг зогсоосон тухай БНСУ-ын зам тээврийн сайд өчигдөр албан ёсоор мэдээлжээ. Энэ талаар https://news.v.daum.netm сайтад дурдсан байна.

БНСУ руу Монголоос ажилтан гаргаж эхэлсэн мөчөөс эхлэн манай улсын цөөнгүй иргэд тогтмол хоёр улсын хооронд зорчин амьдрах болсон. Гэхдээ хоёр орны онгоцны билетийн үнэ зах зээлийн ханшнаас хэт өндөр байсан нь шүүмжлэл дагуулсаар байсан юм. Монгол-Солонгосын агаарын тээврийн үнэ энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн бодитоор хямдрах болжээ. Энэ талаар БНСУ-ын газар нутаг, зам тээврийн сайд Ким Хён Ми, Монгол талаас Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мягмарсүрэн нар албан уулзалтаар зөвшилцөж шийдвэрлэсэн байна.

Мөн МИАТ, Коrea air гэсэн хоёр авиа компани долоо хоногт зургаан удаа нислэг хийдэг байсныг Монголын талаас 11, Солонгосын талаас есөн удаа болгон өөрчлөхөөр болжээ. Үүнээс гадна шинээр хоёр авиа компани нислэг үйлдэх боломжтой болсон талаар дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hhh 2019-01-18 96.49.240.19

Badamjunai giin eznis iig oruulj bolohgui shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж