МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2019.01.18/-нд мэдээлэл хийлээ. “Эрх баригчид айж” байна нэртэй уг хэвлэлийн бага хуралд тус намын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын хүмүүс оролцсон юм. С.Ганбаатар мэдээллийн өмнө “Эрх баригчид айж байна. МАХН руу дайрч байна. ЖДҮ, жаран тэрбум, Оюутолгойг илчилсэн хүн болгоныг буруудаж байгаа”-г хэллээ.
Тус намын гишүүн Ч.Чимидсүрэн “Шударга ёс шаардсаныхаа төлөө, жагссаныхаа төлөө Д.Жагар өнөөдөр ял авах гэж байна. Мөн н.Нямдорж маань эхнэр хүүхдээ гэмт этгээдээс өмөөрсний төлөө ял авах гээд явж байна. Шударга шүүх хаана байна. Энд сууж байгаа хүмүүсээс С.Ганбаатар бид хоёроос бусад нь ял авах гээд сууж байна. Ц.Оюунбаатар даргад маань мөн ял өгөх гээд байна. С.Ламбаа гэдэг хүний гарын үсэгтэй тушаалаар ажил хийснийхээ төлөө ял авах гээд явж байна.
Манай намын гишүүн С.Баянсэлэнгэ Ч.Сайханбилэг хүний гарын үсгээр 223 айлд орон сууц олгох төсөл хэрэгжүүлснийхээ төлөө шүүхээс яллагдсан” гэв. МАХН ард түмний 100 хувийн дэмжлэгтэй, сонгуульд ялах магадлалтай МАХН-ын хүмүүсийг шат дараатай яллаж, хэлмэгдүүлж байна гэдгийг тус намынхан онцолсон юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ