Гэмт үйлдлийг нь илчилсэн сэтгүүлчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Гэмт үйлдлийг нь илчилсэн сэтгүүлчийг хөнөөжээ

Гэмт үйлдлийг нь илчилсэн сэтгүүлчийг хөнөөжээ

Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргийг нь илчилсэн сэтгүүлчийг хөнөөсөн хэргээр Энэтхэгийн номлогчид бүх насаар нь хорих ял оноосон байна. “Дера Саша Сауд”-ын удирдагч, 51 настай номлогч Рам Рахим Сингх нь шашны бүлэглэлийнхээ хоёр эмэгтэй дагалдагчийг хүчирхийлсэн хэрэгт буруутай нь тогтоогдож, 20 жилийн ял авч, ялаа эдэлж байгаа аж.

Сонины редактор Рам Чандра Чхатрапп нь Серса хотын баруун хойдод орших Дерагийн төв байранд болсон хэргийг илчилснийхээ дараа амиа алджээ. Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг мөн шийтгэсэн байна. Өөрийгөө ариун хүн хэмээдэг гэмт этгээд Харьяна мужийн Панчкулагийн шүүхэд болсон хуралд шоронгоос онлайнаар оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт шүүхээс гэмт этгээдүүдэд 50 мянган рупи буюу 703 ам.долларын торгууль тус тус оноосон байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж