“Саусгоби сэндс”-ийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

“Саусгоби сэндс”-ийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

“Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан гэх 35,252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх эсэхийг шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  болж анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

“Саусгоби сэндс” компанийн  татвараас зайлхийж, нуун дарагдуулан улсад учруулсан хохирлын мөнгө болох  35.252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гаргасан юм.

Энэхүү шийдвэрийг тус компани эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаад байсныг ийнхүү шийдвэрлэлээ.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж