"Гахайн мах, өөх импортлохыг албан ёсоор хориглоогүй"

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

"Гахайн мах, өөх импортлохыг албан ёсоор хориглоогүй"

Гахайн мах, өөх импортлохыг албан ёсоор хориглоогүй

"Гахайн мах, өөх импортлохыг албан ёсоор хориглоогүй"

Мах, махан бүтээгдэхүүн , хиам  үйлдвэрлэдэг үндэсний хэмээх тодотголтой томоохон аж ахуйн нэгж  гахайн мах, өөхөө импортоор авдаг ажээ. Гаалиар орж ирж буй гахайн бүтээгдэхүүний талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн газрын дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.  


-Хэдэн орноос, хэр хэмжээний гахайн гаралтай бүтээгдэхүүн импортоор орж ирсэн бэ?

-Гахайн мах буюу хөргөсөн хөлдөөсөн махыг найман улсаас 10 гаруй аж ахуйн нэгж импортоор оруулж ирдэг. Үүний 90 гаруй хувийг БНХАУ болон Польшоос оруулж ирдэг бол Нидерланд, ОХУ, Бельгиэс цөөн хэмжээгээр орж ирдэг. Монгол Улс өнгөрсөн 2018 онд 3000 тонн гахайн мах, 3388 тонн гахайн өөх оруулж ирсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 6.8 сая ам.долларын гахайн мах, 3.4 сая ам.долларын гахайн өөх оруулж ирсэн байна.

-Гахайн мах, өөх импортолж байгаа 10 гаруй аж ахуйн нэгжийг дурдахгүй юу?

-Тухайн байгууллагын нэр хүндэд халдсан хэрэг болох тул байгууллагын нэрийг дурдахгүй.

-Үндэсний гэх тодотголтой томоохон компаниуд байдаг гэж сонссон. Үнэн үү?

-Хиам үйлдвэрлэж байгаа үндэсний томоохон үйлдвэр, томоохон ресторанууд багтаж байгаа.

-Импортоор орж ирж байгаа гахайн гаралтай бүтээгдэхүүнд танайхаас ямар шалгуур тавьдаг вэ?

-Гахайн мах болон өөхөнд гаалийн тодорхой хяналт, шалгалт тавьдаг. Гэрээлэгч улстай хийсэн гэрээ, гэрээнд тусгасан заалт, нөхцөл, тоо хэмжээ зэрэгт хяналт тавьдаг. Мөн хилийн боомт бүрт мэргэжлийн хяналтын салбар байдаг. Мах болон өөхөнд тэд шинжилгээ хийдэг.

-Он гарсаар хэр хэмжээний гахайн бүтээгдэхүүн орж ирсэн бэ?

-Одоогоор хоёр аж ахайн нэгж 17 тонн гахайн мах, 50 тонн өөх оруулж ирсэн байна.

-Гахайн гаралтай бүтээгдэхүүн хилээр оруулж ирэхийг хориглосон  уу?

-Бидэнд гахайн мах, өөхийг хилээр оруулж ирэхийг хориглох талаар мэдэгдэл ирээгүй. Онцгой комиссын хурлаар гахайн гаралтай бүтээгдэхүүний шинжилгээний хариу гарсны дараа хориглох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн. Одоогоор бид хяналт шалгалт хийж байгаа.

-Хилээр гахайн мах, өөх оруулж ирж болно гэсэн үг үү?

-Тухайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийгээд хариу эерэг гарвал хилээр оруулахгүй.

-Монголд амьд гахай оруулж ирдэг дөрвөн аж ахайн нэгж байдаг юм билээ. Жилд хэдэн гахай импортоор авдаг вэ?

-Амьд гахайг ихэвчлэн үржлийн шугамаар, цөөн тоогоор оруулж ирдэг. Өнгөрсөн онд амьд гахай оруулж ирсэн нэг ч мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж