УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ын тараах бичигт дөнгөж сая гарын үсэг зурлаа. Ардчилсан намаас УИХ-ын тараах бичиг цуглуулах гарын зүсэг зурах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд байршуулаад байгаа билээ. Энэхүү самбарт Ардчилсан намын долоон гишүүн болон МАН-ын таван гишүүн зураад байсан бол өнөөдрөөс долоо болж, нэмэгдлээ. Гарын үсэг зурсан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “ Монгол төрийн дархлааг сулруулсан хуулийг УИХ баталж байгаа учраас их хурлыг тараах бичигт гарын үсэг зурж байгаа юм. Ер нь бол албан тушаалын хүсэл сонирхол, шуналыг хуулиар хязгаарладаг. Энэ хүсэл, шуналыг хязгаарласан хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулиар хийх ёстой гэдгийг ярьж байсан. Тэгвэл өнөөдөр албан тушаалын төлөөх хүсэл сонирхлыг улам төрүүлэх хуулийг өнөөдөр УИХ баталлаа. Тиймээс УИХ цаашид тарж, үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж үзэн гарын үсэг зурлаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “ Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрх барих төрийн дээд байгууллага ньМонгол төрийн дархлааг байхгүй болгож байгаа ийм байдал байж болохгүй юм" гэж үзэж, ийнхүү гарын үсэг зурж байгаагаа тодотголоо.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ