"K-pop" оддын их сургуулийн дипломыг хүчингүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

"K-pop" оддын их сургуулийн дипломыг хүчингүй болгожээ

"K-pop" оддын их сургуулийн дипломыг хүчингүй болгожээ

Өмнөд Солонгосын дуучид урлагийн тоглолт, бэлтгэл, хөтөлбөрүүдээсээ болоод хичээлдээ бараг суугаагүй байсан ч их сургуулиа төгссөн зөрчлийг тус улсын Боловсролын яам илрүүлэн, дипломыг нь хүчингүй болгожээ.

Дипломоо хүчингүй болгуулсан долоон дуучин байгаагийн дотор "BEAST" хамтлагийн гишүүн И Ги Кван, Ён Жунён, Юн Дүжүн, Жан Хюнсэн, "BtoB" хамтлагийн гишүүн Со Инкван, Юк Сүн Жэ болон дуучин Чу Га Юл зэрэг хүмүүс байгаа юм.

Тэд Сөүл хотоос 300 гаруй км-т орших “Доншин их сургууль”-ийн урлагийн ангид суралцаж байсан бөгөөд ажлынхаа завгүй хөтөлбөрөөс болж хичээлдээ бараг суугаагүй аж. Харин их сургуулийн зүгээс үүнийг телевизийн нэвтрүүлэгт оролцох, урлаг уран сайхны ажил хийсэн цагийг нь хичээлийн кредит цагтай дүйцүүлэн тооцож, төгсгөсөн хэмээн тайлбарлажээ. Гэхдээ хичээл дүйцүүлэх тус журам нь 2015 онд буюу дээрх долоон дуучныг төгссөний дараа бий болсон байна.

Өмнөд Солонгосын Боловсролын сайд Ю Инхэ “Энэхүү хэрэг нь манай улсын боловсролын системд байгаа хууль бус явдлыг илрүүллээ. Цаашдаа урлагийн чиглэлийн их сургуулийн элсэлт болон төгсөлтийн үйл явцад нарийн шалгалт хийж, сургуулийн удирдлагуудыг авлига авсан эсэхийг тогтоох болно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж