“Давос”-ын эдийн засгийн форумд АНУ оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

“Давос”-ын эдийн засгийн форумд АНУ оролцохгүй

“Давос”-ын эдийн засгийн форумд АНУ оролцохгүй

Швецарийн Давос хотноо энэ сарын 22-ны өдөр эхлэх 2019 оны Дэлхийн эдийн засгийн форумыг АНУ өнжихөөр шийджээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр /2019.01.17/  мэдээлсэн байна.

Тэрбээр “АНУ-ын засгийн газрын түр зогсолтоос болж тус улсад 800 мянга гаруй хүн цалингаа авч чадахгүй байдалд хүрээд байна. Тиймээс төсвөө хэмнэхийн тулд ерөнхийлөгч Дональд Трамп дээд түвшний албан тушаалтнуудаа тус чуулга уулзалт руу илгээхээс татгалзсан шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдэгджээ.

Төсөв батлах асуудлаас болж ерөнхийлөгч болон засгийн газар санал зөрөлдөж, үүний үр дүнд  тус улсын засгийн газрын түр зогсолт 287 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Давосын эдийн засгийн чуулганаас гадна сөрөг хүчний хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын гадаад дахь айлчлалуудыг ерөнхийлөгч Дональд Трамп цуцлаад байгаа билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж