Э.Бат-Үүл шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүслээ

Э.Бат-Үүл шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүслээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.18/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08.30 цагт хийхээр хойшлууллаа.

Энэ үеэр хотын дарга асан Э.Бат-Үүл дараах тайлбарыг сэтгүүлчдэд өгөв.


-Шүүх хуралдаан сая завсарлалаа. Шүүхээс ямар шийдвэр гарав?

-Шүүх хуралдаан цагаан сарын дараа хуралдахаар боллоо. Миний өмгөөлөгч ирээгүй учраас хуралдааныг хойшлууллаа. Энэ хурал бол урьдчилсан шүүх хуралдаан. Би энд нэг зүйлийг зориуд хэлье. Шүүхээр гэм буруутай нь тогтоодохоос өмнө хэнийг ч гэм буруутай гэж тооцохгүй гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан их тодорхой хэлснийг та нар санаж байгаа байх. Гэтэл мөрдөн байцаалтын явцад намайг гэм буруутай гэж харуулах гэсэн “тархи угаасан” үйл ажиллагаа их явсан. Мөрдөн байцаалтын явцад байцаагч н.Оюунболдын зүгээс бидэнд мөрдөн байцаалтын үйл явцыг нийтэд дэлгэхгүй байх, мөрдөн байцаалтын нууцыг чандлан сахих үүрэг, амлалт авхуулж байсан.

Тэгтэл мөрдөн байцаалтын явцад энэ хэргийг илтэд мушгин гуйвуулсан мэдээлэл хэвлэлээр, сайтуудаар явлаа. Энэ асуудалд АТГ-ын зүгээс хариу арга хэмжээ аваагүй. Бид "Илтэд хэргийн мөрдөн шалгах явцтай холбогдуулан хэргийг гуйвуулсан зүйл гараад байна. Үүнийг тогтоож өгөөч ээ" гэсэн хүсэлт тавихад ямар ч арга хэмжээ аваагүй. Дээрээс нь хэргийг шүүхэд шилжүүлэх явдал  хууль зөрчиж байна. Олон хуудас хавтаст хэрэгтэй танилцуулалгүй шууд л прокурор нэг өдрийн дотор шүүхэд шилжүүллээ. Би өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргах гээд чадсангүй. Уг хүсэлтэд хэвлэл мэдээлэлд нээлттэй шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр гараагүй байхад намайг гэм буруутай гэсэн ойлголт төрүүлэхүйц “тархи угаах” үйл ажиллагаа явсан. Би үндсэн хуулиар шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, хүсэлтэй байна. Шүүх хуралдааныг нээлттэй болговол их сайн байна. Тэгж байж намайг шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэмт хэрэгтэн мэтээр ойлгогдох байдлыг няцаах болно.

-Таныг буруутгаж буй үндэслэлд та өөрийн байр сууриа илэрхийлээч?

-Буруутгаж буй үндэслэлийн тухайд би ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй. Үүнийгээ шүүхэд нотолно. Шүүхээс үндсэн хуулиар олгогдсон шударгаар шүүгдэх эрхийг минь хангана гэдэгт эргэлзэхгүй байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж